ДЭМБ манай улсад тамхины татвараа нэмэхийг зөвлөжээ

Х.Есү
2023/02/03

Монгол Улсын Засгийн газраас Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг боловсруулж байгаа юм. Хуулийн төсөлд техникийн туслалцаа үзүүлэхээр Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас төлөөлөгчид ирэн ажиллаж байгаа аж.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын төлөөлөгчид болон Эрүүл мэндийн яамны удирдах ажилтнууд өчигдөр (2023.02.02) Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хорооны гишүүн Ц.Мөнх-Оргил, М.Оюунчимэг, Ж.Чинбүрэн нартай уулзаж, өнөөдөр хүчин төгөлдөр хэрэгжиж байгаа Тамхины хяналтын тухай хууль болон нэмэлт, өөрчлөлт оруулахаар боловсруулж буй төслийн талаар санал солилцлоо.

Уулзалтын үеэр Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэг шинэ төрлийн тамхины хуулийн зохицуулалт, тамхинд оногдуулах татвар зэрэг асуудал нь одоогийн мөрдөгдөж байгаа хуулийн хүрээнд учир дутагдалтай байгаа. Улсын Их Хурлаас хуулийн төслийг аль болох яаралтай хэлэлцэж батлахаар төлөвлөн ажиллаж байна гэдгээ хэллээ.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын төлөөлөгчид тамхины хяналтыг сайжруулах, хэрэглээг хязгаарлах хамгийн сайн арга бол татварыг нэмэх гэж байлаа.



Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 213.87.132.172
    2023/02/04

    Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт - - - www.Top24.pw

    Хариулах
  • 202.126.89.217
    2023/02/03

    Өөрийн гэсэн толгой энэ улсад байна үү бүх үмаа гаднаас асуух үм тамхины татвараа хүртэл асуух үм энэ МАН бүтэхгүй

    Хариулах