Ирэх сарын нэгнээс эхлэн хэрэгжих цахим гэрчилгээ, шинээр нэвтрүүлж буй RFID технологийн талаар холбогдох байгууллагуудаас мэдээлэл хийлээ
Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах нэгдсэн төслүүдийн захирал Ч.Батзориг
Тэрээр "Авто замын түгжрэлийг бууруулах үндэсний хорооны төлөвлөгөөний нэг нь удирдлагын ухаалаг системийг нэвтрүүлэх юм. Нийслэлд 650 мянган тээврийн хэрэгсэл бүртгэлтэй. Үүнээс 400-500 мянга нь өдөр тутам хөдөлгөөнд оролцдог. Нийслэлийн 61 байршилд уншигч байрлуулж эхэлсэн ба 95 хувийн гүйцэтгэлтэй байна. Уншигчийн унших tag буюу тээврийн хэрэгслийн цахим гэрчилгээг энэ оны нэгдүгээр улиралд багтаан олгож дуусгана. Дөрөвдүгээр сарын 1-нээс бүрэн хэрэглэж эхлэхээр төлөвлөж байна. Энэ систем бий болсноор нийтийн тээврийн төлбөр тооцоо болоод тээврийн хэрэгслүүдийн хөдөлгөөнийг цахимжуулах нөхцөл бүрдэнэ. Торгуулийн төлбөр тооцоог уян хатан болгож төлснийхөө дагуу хөнгөлөлт авдаг, төлөхгүй удвал алданги тооцдог болно. Татвар хураамж нь одоогийн хуулийн дагуу хэвээр байна. Одоогоор бүсчлэлийн асуудал байхгүй. Тээврийн хэрэгслийн зорчилтыг хянахгүй, хувийн мэдээлэлд халдахгүй" гэв.
Харин ЗТХЯ-ны хэлтсийн дарга н.Мөнхнасан "Монгол Улсын хэмжээнд замын хөдөлгөөнд оролцож буй 1 сая тээврийн хэрэгсэлд RFID чип наана. Энэ цогц арга хэмжээг хэрэгжүүлэхэд 13 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт баталсан. Жолооч албан татварын нөөц сангаас 10, нийслэлийн төсвөөс 3 тэрбумыг гаргана" хэмээв.
Нийслэлийн цахим хөгжил мэдээллийн технологийн газрын дарга н.Чинзориг "RFID нь зам тээврийн нэгдсэн систем бий болгох ажлын нэг хэсэг. Нийслэлийн бүх замуудад мөшгөх төхөөрөмжийг байгуулсан. Цахим гэрчилгээг 3 сарын 1-ээс олгож эхэлнэ. Зорчих хөдөлгөөний хязгаар байхгүй. Иргэд мэдээлэлтэй байх боломжийг олгохын тулд цахим гэрчилгээгээр дамжуулан байнга явдаг замын хаасан байдал болоод торгуулийн мэдээллийг хүргүүлдэг болно. Түгжрэл буурна гэхдээ хэдэн хувьтай буурахыг хэлж мэдэхгүй байна" гэв.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
213.87.131.233
Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт - - - www.Top24.pw
Хариулах