Г.Ирээдүй: Намайг яллагдагчаар татвал цахим гэмт хэргийг илрүүлэхэд чинь тус болохгүй

2023/02/07

Жүжигчин У.Цогтбаяр, Г.Ирээдүй нарыг яллагдагчаар тасан талаар мэдээлэл гарсан. Энэ талаар жүжигчин Цогтоо "Намайг яллагдагчаар татаагүй. Мэдүүлэг авахаар Чингэлтэй дүүргийн цагдаагаас дуудсан" гэх мэдээллийг өгсөн. 

Г.Ирээдүй "Сэрсэн чинь Цогтоо бид хоёрыг яллагдагчаар татагдсан гэдэг мэдээ гарчихсан байх юм Одоогоор надад мэдэгдсэн бас цагдаагаас ирсэн дуудах хуудас алга. Нүүрсний хулгайчидтайгаа тэмцэх болно.

Цогтоо бид хоёрыг яллагдагчаар татвал яах вэ? гэдэг нийгмийн реакц харж байгаа юм шүү дээ.

Балиар технологи нь ийм л заваан ажилладаг. Үнэхээр утгагүй зүйлээр яллагдагчаар хэзээ нэгэн өдөр татах үйл явдал ЦЕГ хийх юм бол цаашид хэзээ ч улс орны төлөө ЦЕГ-т үнэ төлбөргүй сэтгэл гарган цахим гэмт хэрэгтэнг илрүүлэх үйл ажиллагаанд нь тус болохгүй.

Цогтоо бид хоёрт санаа зовж, анхаарал тавьсан бүх хүмүүст маш их баярлалаа. Юутай ч миний хувьд надад болон гэрт ямар нэгэн дуудах, мэдэгдэх хуудас ЦЕГ-с ирсэн зүйл огт алга байна.

Хэрэв хуулийн байгууллага дуудвал очоод зангиагаа зүүгээд, гутлаа тослоод хамгийн цэвэрхэн хувцасаа өмсөөд инээмсэглээд мэдүүлэг өгөх болно. Ард түмэн минь маш их баярлалаа" гэжээ.




Сэтгэгдэл (4)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 213.87.139.12
    2023/02/08

    Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт - - - www.Top24.pw

    Хариулах
  • 202.9.46.20
    2023/02/07

    Луйварчин

    Хариулах
  • 64.119.19.115
    2023/02/07

    adilhan luiwarchin yum bj

    Хариулах
  • 64.119.19.115
    2023/02/07

    hudlaa shaagaad bgarai bitii

    Хариулах