С.Амарсайхан: Турк улс руу явах аврах багийнхан өнөөдөртөө багтаж гарна

Х.Есү
2023/02/07

Монгол улсаас Турк улс руу явуулах тусламжийн багийн талаар мэдээлэл хийж байна. 

Шадар сайд С.Амарсайхан: БНТУ, Сири улсад болсн газар хөдлөлтийн улмаас олон мянган хүн нас барж гэмтэж бэртсэн асуудалд Монгол улсын засгийн газрын нэрийг өмнөөс эмгэнэл илэрхийлье. 

Турк, Сири улсад албан ёсны тусламж дэмжлэг үзүүлэх шийдвэрийг засгийн газарт танилцууллаа. Аврах албаны бие бүрэлдэхүүн 20 хүн, Батлан хамгаалах яамны эмнэлгийн тусламж үйлчилгээний эмч сувилагч баг нийлсэн 35 хүний бүрэлдэхүүнтэй аврах багийг илгээх, дээрээс нь бараа бүтээгдэхүүний дэмжлэг туслалцааг хүмүүнлэгийн тусламжийн хүрээнд хүргэж ажиллана. 

Ингэхдээ Сири, БНТУ давхар үзүүлэхээр засгийн газраас шийдвэрлэлээ. Цаг агаарын нөхцөл байдал амаргүй сэрүүхэн байгаа. Тиймээс хувцас, майхан, хөнжил гудас, лаа шүдэнз гээд хэрэгцээ шаардлагатай бараа бүтээгдэхүүнийг явуулахаар бэлдсэн. 

Тусгай үүргийн нислэгээр аврах бүрэлдэхүүн өнөөдөртөө багтаж гарна. Одоогоор онгоцны зөвшөөрөл гарахыг хүлээж бүгд бэлэн байгаа." гэлээ.




Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 213.87.139.12
    2023/02/08

    Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт - - - www.Top24.pw

    Хариулах