ТУРК, СИРИ: Газар хөдлөлтийн улмаас нас барагсдын тоо 7800 давлаа

Х.Есү
2023/02/08

Газар хөдлөлтийн улмаас амиа алдсан хүний тоо сүүлийн байдлаар 7,800 давжээ.

Тодруулбал Турк улсад 5,894 хүн, Сири улсад 1,932 хүн амиа алдсаныг албаны эх сурвалжууд мэдээлж байна.

Аврагчид цаг хугацаатай уралдан аврах ажиллагааг явуулсаар байна. Турк улс өчигдөр IV шатны онц байдал зарласан. Энэ нь бусад улс орнуудаас тусламж авах шаардлага үүслээ гэсэн үг юм. Дэлхийн өнцөг булан бүрээс улсууд Турк улс руу аврах багаа илгээсээр байна. 

Монгол улсын хувьд 35 хүний бүрэлдэхүүнтэй аврах баг үүрийн 4 цаг 34 минутад БНТУ улс руу хөөрсөн юм.

Дарагдсан хүмүүсийн тусламж гуйж, хаяг байрлалаа мэдээлсэн олон мянган постууд сошиал сүлжээнд маш их тархжээ. 





Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 213.87.154.185
    2023/02/09

    Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт - - - www.Top24.pw

    Хариулах