Эрэн хайх аврах баг 5 хүнийг эсэн мэнд олж, 12 иргэний цогцсыг гаргалаа.
БНТУ-д үүрэг гүйцэтгэж байгаа Монгол Улсын эрэн хайх, аврах баг өчигдөр буюу 02 дугаар сарын 09-ний өдөр нурангиас 5 хүнийг эсэн мэнд гаргаж, эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэн, эрүүл мэндийн байгууллагад хүлээлгэн өглөө.
Мөн нурангид дарагдаж амь насаа алдсан 12 хүний /4 нь хүүхэд/ цогцсыг гаргаж, холбогдох байгууллагад хүлээлгэн өгсөн байна.
Түүнчлэн эмнэлгийн баг Туркийн цэргүүдтэй хамтран нурангийн талбайг засаж, яаралтай тусламж үзүүлэх хээрийн эмнэлгийн майхан дэлгэж, тоног төхөөрөмжөө суурилуулан, үйлчилгээ үзүүлэхэд бэлэн болоод байна.
Ингэснээр Монголын эрэн хайх, аврах баг нийтдээ 8 хүнийг эсэн мэнд нурангиас гаргалаа.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
213.87.133.161
Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт - - - www.Top24.pw
Хариулах