АНУ-ын Дейтон хотын дарга Жеффрей Ж.Мимс "Dayton Flyers" багийн тоглогч Mike Sharavjamts буюу Ш.Энхийн-Одод зориулж ирэх баасан гаргийг "Монголын өдөр" болгохоор зарлажээ.
Монгол тоглогч Ш.Энхийн-Од улирал эхэлснээс хойш бүх тоглолтод оролцсон ба 20-д нь гараанд гарсан юм. Тэрбээр нийт 79 удаа оновчтой дамжуулалт өгснөөр багаа тэргүүлж байна.
Дейтон хотын "Монголын өдөр"-өөр Охайо муж дахь нийгмийн эрүүл мэндийн төлөөх ТББ "CareSource"-ын ивээн тэтгэлэгтэйгээр арга хэмжээ зохионо. Өдрийн 14-16 цагийн хооронд Pamela Morris Center-т Монголын соёл уламжлалын талаар танин мэдүүлэх өдөрлөг болох юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
213.87.133.161
Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт - - - www.Top24.pw
Хариулах