Ховд аймагт 15 настай охин гадны нөлөөтэй бусдын гарт амиа алдсан байж болзошгүй хэргийн талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, цагдаагийн хошууч Г.Мөнхбаяр мэдээлэл өглөө.
Тэрбээр "Цагдаагийн байгууллагаас уг хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулсны үр дүнд хэргийг богино хугацаанд илрүүлсэн.
Шалгалтын ажиллагаагаар амь хохирогчийн гэр бүлийн хамаарал бүхий Ж гэгч нь хэргийг үйлдсэн болохыг тогтоож, Эрүүгийн хуулийн 10.1-д зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татсан.
Улмаар хойшлуулшгүй ажиллагаа явуулж, 48 цагийн дотор баривчилж таслан сэргийлэх, хорих цагдан арга хэмжээ авах саналыг прокурорын байгууллагад хүргүүлээд байна.
Цахим орчинд охиныг үе тэнгийн дөрвөн хүүхэд сургуулийн орчинд трубагаар цохиж гэмтээсэн гэх мэдээлэл нь шалгалтын явцад тогтоогдоогүй худал мэдээлэл.
Харин яллагдагч Ж нь үйлдсэн гэмт хэргээ нуун дарагдуулах зорилгоор үгсэн тохиролцож, зохион байгуулалттайгаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр "Дөрвөн хүүхдэд зодуулж гэмтсэн" гэх худал мэдээллийг тарааж, мөрдөн шалгах ажиллагаанд санаатайгаар саад учруулсан байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагынхан гэмт хэрэг, зөрчлийн мэдээллийг нийгэмд түгээхдээ эх сурвалжаас нь нягталж байж авах ёстой. Иймд худал мэдээллийг анх удаа гаргасан хэвлэл мэдээллийн байгууллагад хариуцлагын асуудал яригдана.
Яг одоогийн байдлаар шинжээч эмнэлгийн дүгнэлт гараагүй" гэв.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
202.179.27.159
Ямар бузар алуурчин авгайчууд юм бэ. Ээж нь мэдэж байсан байна шүү дээ. Даанч ярилцлага өгч байхдаа ээж нь нэг л хачин гөлөлзөөд ээрч муураад нулмисч унтахгүй байсан юмаа
Хариулах213.87.133.161
Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт - - - www.Top24.pw
Хариулах66.181.161.37
Ymar aimar ym be yj hudal helj chaddag bna dvvgee araich tgj zdj blhgvi sh de
Хариулах