Налайх явахаар гэрээсээ гараад сураггүй болсон иргэний цогцсыг олжээ

2023/02/13

Нийслэлийн Налайх дүүргийн гуравдугаар хорооны Барчингийн-Ам гэдэг газраас иргэн М нь хоёрдугаар сарын 7-ны 10:00 цагт Налайх дүүрэг рүү явна гэж гэрээсээ явганаар гараад сураггүй болсон талаарх  дуудлагыг хоёрдугаар сарын 9-нд 09:24 цагт онцгой байдлыг байгууллага хүлээн авсан байна. 

 Дуудлагын дагуу тус дүүргийн Онцгой байдлын хэлтэс, дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн алба хаагчдыг очиход иргэн М /60 настай, эрэгтэй/-г эрэн хайх ажиллагааг хоёрдугаар сарын 11-ний 10:00 цагаас Налайх дүүргийн гурав дугаар хорооны Хар чулуутын-Ам, Городок, Их уурхайн-Ам, Тоосгоны үйлдвэр, Барчины-Ам гэдэг газруудад зохион байгуулж мөн өдрийн 16:10 цагт гэрээс нь хойд зүгт найман км-т Налайх гол гэдэг газраас цогцсыг олж тус дүүргийн Цагдаагийн хэлтсийн ахлах мөрдөгчид хүлээлгэн өгчээ.



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 213.87.149.46
    2023/02/14

    Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт - - - www.Top24.pw

    Хариулах