Хуульч А.Базар: Цагдан хориог нийтлэг байдлаар ашиглаж байгаа нь хүний эрхийн зөрчил

Х.Есү
2023/02/15

"IHC" койныг үүсгэн байгуулагч О.Мөнхжинг нэг сарын хугацаатай цагдан хорих шүүхийн шийдвэр гарсан. Тэгвэл үүнтэй холбогдуулан маш олон хуульч, өмгөөлөгч нар цахим сүлжээгээр дамжуулан байр сууриа илэрхийлжээ. 

Хуульч А.Базар: "О.Мөнхжин буруу, хууль бус зүйл хийсэн байж болно. Тэр нь гэмт хэрэг байхыг ч үгүйсгэхгүй.

Гэхдээ тэглээ гээд энэ нь цагдан хориод байгааг зөвтгөх үндэслэл биш юм. Цагдан хорио бол гэм буруутай гэж үзэж авдаг арга хэмжээ буюу эрүүгийн хариуцлага, ял биш.

Харин товчдоо бол гэмт хэргийг шалгаж тогтооход саад учруулах нөхцөлд, цагдан хорьж байж л мөрдөн байцаалтыг хэвийн үргэлжлүүлэх зайлшгүй шаардлага бий болсон нөхцөлд л авах ЭЦСИЙН арга хэмжээ юм. Наана нь хувийн баталгаа гаргуулах, хилийн хорио тогтоох, тодорхой хүнтэй харилцаанд нь хязгаарлалт тогтоох зэрэг арга хэмжээ бий.

Манайд харин нэг сул тал байгаа нь цагдан хориог хавтгайруулж, нийтлэг байдлаар хэрэглэж ирлээ.

Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактад гэж санаж байна “цагдан хориог нийтлэг авах арга хэмжээ болгож хэрэглэхгүй ээ” гэж заасан байдаг юм.

Бид нийтлэг байдлаар хэрэглэж байгаа нь хүний эрхийн зөрчил юм" гэжээ. 



Сэтгэгдэл (3)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 213.87.149.219
    2023/02/16

    Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт - - - www.Top24.pw

    Хариулах
  • 66.181.179.236
    2023/02/15

    ymar baliar ylgavartai hariltdag yum bee jiriin ailiin huu bsan bol ingej hudlaa tuilshrahguu bsan bhdaa!!! olon jiriin ailiin zaluusiin toloo zalbiriidaa. Mongotei humuus niigmiin suljeend nolooleh gj uzej bn da. hohirogch ihtei shuu. coin ezemshugchdee huursan bj bolohgui uildel hiisen

    Хариулах
  • 152.70.143.228
    2023/02/15

    За мөнгөтэй хүний хууль, ядуу хүний хууль гэж байхгүй шүү!!! Зайлаарай!!!

    Хариулах