Нэгдүгээр эмнэлэг 300 дахь бөөр шилжүүлэн суулгах мэс заслаа амжилттай хийжээ

2023/02/15

Дэлхийн мэс заслын хамгийн өндөр технологид тооцогдох Эрхтэн шилжүүлэн суулгах мэс заслыг Улсын нэгдүгээр төв эмнэлгийн хамт олон амжилттай нутагшуулж, энэ сарын 08-ны өдөр бөөр шилжүүлэн суулгах 300 дахь мэс заслыг амжилттай хийлээ. 

Өвчтөн нь 34 настай эрэгтэй, IV бүлгийн цустай, бөөрний дутагдал оноштой бөгөөд 32 настай эмэгтэй дүү нь донор болсон. 100 хувийн тохироотой. 

Монголын Эрхтэн шилжүүлэн суулгах холбооны тэргүүн, Урологи-Андрологийн төвийн зөвлөх, Төрийн хошой соёрхолт, Хүний гавьяат эмч, АУ-ны доктор, профессор Д.Нямсүрэн: 2006 онд баг бүрдүүлж, тухайн үедээ миний бие ахалж ажиллаж байлаа. Сэтгэл зүтгэл, дуу хоолой нийлж ажиллаж, залуу халаагаа бэлдэж ажилласны хүчинд өнөөдөр 300 дахь мэс заслаа амжилттай хийлээ. 

Эрхтэн шилжүүлэн суулгах болон бөөр шилжүүлэн суулгах мэс заслыг өнөөдрийн өндөрлөгт хүргэхэд манай эмнэлгийн үе үеийн удирдлагууд болон  ЭМЯ хамтран ажилласны үндсэнд бидний ажил хөгжиж дэвшиж, өнөөдрийн өндөр технологиуд нэвтэрч, молекул биологийн лаборатори, дархлаа дарангуйлах иммуналоги нэвтэрч, эмч нар мэргэшиж, эрсдэл, хүндрэл тун багатайгаар өнөөдрийн өндөрлөгт хүрлээ. Бөөр шилжүүлэн суулгах 300 дахь мэс засалд оролцож байгаа нийт баг хамт олонд баяр хүргэе. Донорын мэс заслыг бид дурангийн мэс заслаар хийж, донорт эрсдэл хүндрэл бага, хамгийн бага хүрцээр хамгийн бага зовиур шаналгаатайгаар авч байгаа нь бидний өндөр технологийн нэг дэвшил гэж харж байна" гэжээ. 



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 213.87.149.219
    2023/02/16

    Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт - - - www.Top24.pw

    Хариулах