Хэнтий аймагт м.кв нь 1,2 сая төгрөгийн үнэтэй жишиг сууц ашиглалтад оржээ

С.Гандэлгэр
2023/02/16

Хэнтий аймгийн Баян-Овоо суманд цэвэр, бохирын асуудлаа шийдсэн, халуун устай тохилог амьдрах боломжийг олгох “Жишиг сууц” эко төсөл үргэлжилж өнөөдөр 12 айл түлхүүрээ гардан авлаа. Эдгээр айлуудын 4 нь Улаанбаатар хотоос шилжин ирж байгаа аж.

2017 онд Жишиг сууц төсөл эхэлж 8 айл ороод байсан бол 2023 онд ийнхүү зах зээлийн ханшнаас 2-5 дахин хямд нэг м.кв 1,2 сая төгрөгийн үнэ бүхий 40 м.кв, 80 м.кв сонголттой 1-2 ариун цэврийн өрөөтэй өрхийн тохилог, жишиг эко сууцандаа иргэд орж байна.
Монгол улсын Зөвлөх архитектор, Соёлын дэд сайд М.Батбаяр, “Гомбожав” сангийн тэргүүн, “Их шовх” ХХК-ийн захирал Г.Ууганбаяр нар энэхүү төслийн талаар анх ярилцан, шийдлийг гаргаж эхний 8 айлын жишиг сууцыг барьсан юм.
Тус борон сууцны барилгатай аймгийн Засаг дарга Ц.Чогсомжав танилцах үеэрээ "Нээлттэй Хэнтий аймаг хөтөлбөрийн хүрээнд Инженерийн шугам сүлжээ, цэвэр бохир, хэрэглээний халуун ус зэрэг дэд бүтцийн асуудлаа шийдсэнийхээ дараагаар иргэдийг татан авчирч, тав тухтай ажиллаж, оршин суух боломжийг нь хангаж байгаа Баян-Овоо сумын удирдлагуудад талархал илэрхийлж энэ жишгийг бусад сумдаар ажиллахдаа сурталчлан таниулна" гэдгийг хэлсэн.

Харин Баян-Овоо сумын Засаг дарга Д.Баянмөнхийн хувьд ирэх жилээс иргэдийн захиалгаар өөрсдийнх нь сонголтоор хаус барьж, дэд бүтцийн асуудлыг нь шийдэж өгнө. Шилжин суурьшсан иргэд Гүрмийн нуур, мал аж ахуй, фермерээ түшиглэн хувийн бизнес эрхлэн аж төрөх бүрэн боломжтой. "Нээлттэй Баян-Овоо"-г бид хийсэн шиг хийж байгаа" хэмээн ам бардам хэлсэн. Аймгийн даргын зүгээс мөн "Хот хөдөөгийн ялгаандаа гол асуудал байгаа юм биш. Хамгийн гол нь эрүүл цэвэр орчинд тав тухтай, амар амгалан аж төрөх нь чухал гэдгийг онцоллоо.

Эх сурвалж: Хэнтий аймгийн Засаг даргын Тамгын газар




Сэтгэгдэл (3)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 213.87.153.117
    2023/02/17

    Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт - - - www.Top24.pw

    Хариулах
  • 202.21.108.14
    2023/02/16

    Барилгын хэлбэр дүрс, байгаа байдал нь өнгөрсөн зууны 80-аад онд баригдаж байсан барилга шиг л харагдаж байна.

    Хариулах
  • 202.21.115.165
    2023/02/16

    Xotoos yag odoo garlaa 80m2 bair beldeed baij bai

    Хариулах