Ой тогтоолтын ОУ-ын Их Мастер, Гиннесийн рекорд эзэмшигч, Ой тогтоолтын Дэлхийн Аварга ихэр тамирчид болох Н.Мөнхшүр, Н.Энхшүр нар Хятадын хамгийн их үзэгчтэй Jiangsu телевизийн "The Brain" шоу нэвтрүүлэгт оролцохоор болжээ. Тэд тус шоунд БНХАУ-ын шилдэг хоёр тамирчинтай халз өрсөлдөхөөр болсон байна.
"The Brain" буюу "Super Brain" шоу нь Хятадын мастерууд улс улсын шилдгүүдтэй хүний санаанд ормооргүй тархины гайхамшгийг харуулсан даалгавруудыг гүйцэтгэж өрсөлддөг бөгөөд тус улсын тамирчид Герман, Англи, Америк, Солонгос, Швед зэрэг олон орны шилдгүүдийг ялж байжээ. Тэдний дараагийн учраагаар ийнхүү манай тамирчид тодорч байна.
Дашрамд дурьдахад 2016 онд тус шоунд Монголын Оюун Ухааны Академийн тамирчин, ой тогтоолтын ОУ-ын Их Мастер Э.Энхмөнх оролцон гайхалтай ялалтыг байгуулж байсан билээ. Мөн тухайн нэвтрүүлэг цацагдсан орой 300 сая гаруй хүн үзсэн гэсэн статистик тоо гарч байжээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
64.119.23.236
Хоёр ихэрдээ амжилт хүсье
Хариулах192.82.88.28
Хэзээ болох вэ ямар тв гээр гарах вэ.
Хариулах43.242.243.71
Амжилт
Хариулах91.210.248.232
Хэзээ юм бол???
Хариулах213.87.153.117
Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт - - - www.Top24.pw
Хариулах202.126.89.230
манай хоёр гайхамшигийг үзүүлээрэй
Хариулах211.36.140.123
Wow amjilt amjilt
Хариулах