Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт байрлах байрны орцонд нэгэн иргэнийг хоёр эрэгтэй зодож дээрэмдсэн хэрэг гарчээ.
Тодруулбал, иргэн Д-г 2023 оны хоёрдугаар сарын 16-ны өдрийн 00 цагийн орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн 165-170 см өндөртэй 40-45 орчим настай хоёр эрэгтэй хүн зодож эд зүйлсийг нь дээрэмдсэн байна. Тус дуудлага мэдээллийн дагуу Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн газрын гуравдугаар хэлтсийн алба хаагчид шуурхай эрэн сурвалжлах ажиллагааг зохион байгуулж, 37 настай, эрэгтэй Ц.Х, 40 настай, эрэгтэй Ж.Б нар нь бүлэглэн үйлдсэнийг олж тогтоон дайчлан баривчилжээ.
Дэрэмдэх төрлийн гэмт хэрэг үйлдсэн этгээдүүд нь урьд өмнө хулгайлах, хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг үйлдэн ял шийтгэгдэж байсан байна.
Иргэд та бүхэн гудамж талбай, олон нийтийн газраар явахдаа аюулгүй байдалдаа анхаарч, эд зүйлсээ сонор сэрэмжтэй авч явахыг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
213.87.135.1
Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт - - - www.Top24.pw
Хариулах