Өчигдөр /2023.02.19/ MNB телевизийн Онцлох зочин ярилцлагад Ерөнхий сайд оролцлоо. Тэрбээр нүүрсний хулгай, оффтейк гэрээнүүд, Хөгжлийн банк, жагсаал, Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт, Эрдэнэтийн 49 хувь, Оюунтолгойн гэрээ, нийгэм эдийн засгийн байдал, Засгийн газрын цаашид юу хийхээр төлөвлөж буй талаар байр сууриа илэрхийлж байна.
Нүүрсний хулгайн эсрэг жагсаалын талаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ:
"Нийгэмд маш их бухимдал бий болж органик давлагаа үүссэн. Эхний 1-2 өдрийн жагсаал ямар их хэмжээний луйвар явсан юм бэ гэдгийг Засгийн газар мэдээллүүдийг задалсны дараа илүү их мэдэрч бухимдсан. Бугширчихсан хатигыг задлахаас өөр аргагүй шүү дээ. Эрдэнэтийн 49 хувь дээр онцгой дэглэм тогтоож байсан тэр эрх зүйн дагуу ЭТТ дээр онцгой дэглэм зургаадугаар сарын 05-нд тогтоогоод тэнд байгаа баримтуудыг олон нийтэд дэлгэсэн гэсэн үг.
Жагсаалыг ашиглах гэсэн хэсэг хүмүүс гарч ирсэн. Тэрийг би хэлэх нь зүйтэй байх. Бодит байдал учраас. Тавантолгойгоос халагдсан Б.Ганхуяг болон МОХ-ны үе үеийн удирдлагууд санхүүжилт босгож, жагсаалд оролцсон. Засгийн газрын эсрэг босгохыг уриалж байсан гэсэн үг. Шалгагдаж эхлээд одоо байгаа нүүрсний хулгайн тэмцлийг саармагжуулах зорилго агуулсан зүйл болсон. Б.Ганхуяг, Н.Удаанжаргал, Одоогийн МОХ-ын Ерөнхийлөгч энэ бүх хүн Тавантолгойд томилогдож тендер авдаг байсан. Энэ хэсэг нөхдөд хүнд туссан. Оюутнуудын дотуур байраар нь явж, мөнгө тараах асуудал болсон. Дийлэнх нь органик байсан ч гуя дагаж хүзүү гэдэг шиг улс төрийн зорилгоор жагсаалыг ашиглах гэсэн хэсэг нөхөд орж ирсэн. Бас дээрээс нь койнтой холбоотой нөхөд оролцсон. Хохирогчдын маш том асуудал гарч ирсэн. Койнтой холбоотой мөрдөн шалгах ажиллагаа явж байсан. Магадгүй нүүрс гэдэг сэдэв нь тэр хэргийг замхруулахад хэрэг болж магадгүй гэж бодсон уу бас хэсэг нөхөд гарч ирсэн."
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
64.119.25.229
одоогийн е/с сайн ажиллаж байгаа. үнэнд дуртай монголчууд дэмжинэ дэмжиж ч байгаа. ч.хүрэлбаатар чойжилсүрэн нараас салж болдоггүй юмуу? их аюултай улсууд шүү!!!!!
Хариулах66.181.186.194
Ууж идэх хулгай дээрэм луйвар залилангийн эх суурийг 32 жилийн өмнө тавьсан загалмайлсан эцэг ба түүний нөхдийг нөгөө саванд хийхгүй бол eрөнхй сайд минь ганцаардана шүү .Шүүгчдийн 70 хувийг хэн томилсон гэдэг билээ тэр хүн бол алга ташаад л сууж байгаа байх даа.Тэр МОХ - ны нусан таглаануудыг эрх биш дийлнэ биз дээ.Цаадуул чинь асар мөнгө цуглуулж гадаад дотоодод байршуулж хаус зуслан гээд мөн ч их тансагласан даа.тэрийг яаралтай хурааж аваач.Хүний хувийн өмч халдашгүй эрх зөрчинө гэсэн зүйл байхгүй шууд хураа.Дэргэд чинь Хуулийн сайдаас өөр нэмэр болчих хүн ховор харагдаж байгаа нь харамсалтай.АТГ .Цагдаа хоёроо сайн ажиллуулвал бас чиг учиртай шүү .Нилээд өнөр уулын мөсөн орой харагдана даа Амжилт хүсьe.Шударга иргэд туслана гэж найд.
Хариулах46.114.151.158
Ерөнхий сайд Оюун-Эрдэнийг дэмжиж байгаа. Урд нь ерөнхий сайд нар мэдсэн ч мэдээгүй юм шиг дүлий дүмбэ оргиод л явцгааж байсан шүү!!!
Хариулах73.8.110.11
Оюун-Эрдэнэ ЕС 30 жилийн алдаа завхрал, нvvрсний, банкны, койны гээд терд vvрлэсэн хулгайч луйварчидтай тэмцэж маш сайн ажиллаж байгаа.Шударга ард тvмэн нь дэмжинээ.
Хариулах213.87.138.42
Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт - - - www.Top24.pw
Хариулах