"Цэвэр агаар" Ази Номхон далайн бүсийн дээд түвшний чуулга уулзалтыг 2023 оны гуравдугаар сарын 2-3-ны өдрүүдэд БОАЖЯ, НҮБ-ын Ази Номхон далайн эдийн засаг нийгмийн комисс, НҮБ-ын байгаль орчны хөтөлбөр хамтран Монгол улсад зохион байгуулахаар болжээ.
Чуулга уулзалтад 53 улс орны дээд түвшний төлөөлөгчид, олон улсын эрдэм шинжилгээ хөгжлийн байгууллагын нийт 200 гаруй төлөөллүүд оролцох юм.
Чуулга уулзалтын үеэр бүс нутгийн хэмжээнд агаарын бохирдлын асуудлаар үйл ажиллагааныхаа механизмыг тодорхой болгох, туршлагаасаа хуваалцах, дэвшилтэд технологи нэвтрүүлэх арга зүйг танилцуулна.
Хөтөлбөр
3 дугаар сарын 2 (Пүрэв гараг) | ||
09:30-09:50 | Нээлтийн үйл ажиллагаа
| |
09:50-10:00 | Зураг авхуулах | |
10:00-10:40 | Сайд нарын түвшний дугуй ширээний уулзалт
| |
10:40-12:00 | Хэлэлцүүлэг 1. Агаарын чанарын менежментийг сайжруулах нь Агаарын чанарын менежментийг сайжруулах чиглэлээр шинжлэх ухаан, бодлогод суурилсан хамтын ажиллагааны чиглэлүүдийг хэлэлцэнэ. Модератор: Дэчин Цэрин, НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрийн Ази, Номхон далайн бүс нутаг хариуцсан захирал Тэргүүлэх панелист: Хуан Мигель Куна, Бүгд Найрамдах Филиппин Улсын Байгаль орчин, байгалийн нөөцийн яамны Төрийн нарийн бичгийн дарга
Панелист (тус бүр 5-7 минут):
Улс орон/байгууллагуудын төлөөлөгчид үг хэлэх:
| |
12:00-13:00 | Өдрийн хоол | |
13:00-14:30 | Хэлэлцүүлэг 2. Агаарын чанарын мониторинг Агаарын чанарын хяналт, үнэлгээний асуудлыг үндэсний болон олон улсын түвшинд хэлэлцэж, техникийн хамтын ажиллагааны чиглэлүүдийг тодорхойлно. Модератор: Э.Баттулга, Монгол Улсын Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн дарга Тэргүүлэх панелист: Донгжин Ким, БНСУ-ын Хүрээлэн буй орчны судалгааны үндэсний хүрээлэнгийн Ерөнхийлөгч Панелист (тус бүр 5-7 минут):
Улс орон/байгууллагуудын төлөөлөгчид үг хэлэх:
| |
14:30-15:00 | Цайны завсарлага, танилцах уулзалт | |
15:00-17:30 | Хэлэлцүүлэг 3. Сайн туршлага хуваалцах, чадавх бэхжүүлэх Шилдэг, шинэлэг туршлагыг хуваалцах техникийн туслалцаа үзүүлэхэд тулгарч буй гол асуудлуудыг тодорхойлно. Модератор: Карма Янгзом, Байгаль орчны ахлах мэргэжилтэн, Азийн хөгжлийн банк
Панелист (5-7 минут):
Улс орон/байгууллагуудын төлөөлөгчид үг хэлэх:
| |
3 дугаар сарын 3 (Баасан гараг) | ||
08:30-09:15 | НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөр болон Уур амьсгал ба цэвэр агаар холбооноос төслийн бэлтгэл ажил, хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх чиглэлээр уур амьсгал, цэвэр агаар хөдөлгөөний талаар товч мэдээлэл хийнэ. | |
09:30-11:00 | Хэлэлцүүлэг 4. Агаарын чанарын мэдээлэл, стандартын хамтын ажиллагаа Агаарын чанарын мэдээлэл, стандартын чиглэлээр хамтран ажиллах арга хэлбэр, шинжээчдийн ажлын хэсэг байгуулах асуудлыг хэлэлцэнэ.
Модератор: Мартина Отто, Уур амьсгал ба цэвэр агаар холбоо
Агаарын чанарын мэдээлэл, стандартын тухай төслийн танилцуулга-Мэттью Перкинс, АНДЭЗНК
Панелист (тус бүр 5-7 минут):
Улс орон/байгууллагуудын төлөөлөгчид үг хэлэх:
| |
11:00-12:30 | Хэлэлцүүлэг 5. Ази, Номхон далайн бүсийн үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх түншлэл Өмнөх хуралдаанаас тодорхойлсон үйл ажиллагааг харгалзан холбогдох механизм, сүлжээ хоорондын хамтын ажиллагааны талаар хэлэлцэнэ. Модератор: Сангмин Нам, АНДЭЗНК-ын Байгаль орчин, хөгжлийн хэлтсийн дарга
Панелист (тус бүр 5-7 минут): Улс орон/байгууллагуудын төлөөлөгчид үг хэлэх | |
12:30-13:30 | Өдрийн хоол | |
13:30-14:30 | Хэлэлцүүлэг 6. Хаалтын үйл ажиллагаа
| |
14:30-17:00 | Нэгдүгээр хэсэг: Танилцах аялал | Хоёрдугаар хэсэг: Экспертүүдийн багийн уулзалт Пан-Азийн агаарын бохирдлын орон зайн мэдээллийн түншлэл (PAPGAPI) |
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
213.87.139.219
Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт - - - www.Top24.pw
Хариулах