"ТҮЦ"-нээс түдгэлзье

2023/03/02

Их хотын соёл, өнгө үзэмжээс хойш татаж, арагш зулгаасан ТҮЦ гээчийг халах цаг нь болоогүй юм байх даа, амь бөхтэй оршсоор л байх аж. Эрүүл ахуйн наад захын шаардлагыг хангахгүй худалдааны ийм жижиг мухлаг нийслэлд ямар хэрэгтэй юм бэ. Орчноо цэвэрлэдэггүй, эргэн тойрноос нь шээс баас нэвт үнэртсэн, нус цэр, хог новш хөглөрсөн дээр нь бэлэн гоймон, хэд хоносон нь ч бүү мэд шарсан ороомог, чанасан өндөг, чихэр бохь, ширхэгийн тамхи зардаг гаднаа ч паланцаг, дотроо ч паланцаг ийм заваан газруудаар хэн үйлчлүүлэх вэ? Учрыг нь ухаж сайн мэдэхгүйгээрээ бага насны хүүхдүүд үү, тэгээд тэд эрүүл мэндээрээ, бүр цаашилбал амь насаараа хохирох уу? Ганцхан жишээ дурдъя, ТҮЦ-нээс хаяг шошго нь бүрхэг, боловсруулаад хэд хонож байгаа нь ч үл мэдэгдэх ороомог, чанасан өндөг авч идээд түүнээсээ хордлого аваад өвдчихвөл, бүр үхчихвэл хэн хариуцлага хүлээх вэ, ТҮЦ л лав биш. Мөн аливааг сонирхож, танин мэдэж яваа өсвөр насныханд ширхэгийн тамхи нууцаар зарж ирээдүйгээ бурууд ташуурдаж байгаа нь ч урхагтай. Гэх мэтээр тоочоод байвал ТҮЦ гээчид хамаарах халгаатай асуудал олон. Тиймээс ТҮЦ-нээс түдгэлзэх нь их хотын соёл болоод ирээдүй хойч болсон үр хүүхдэд минь өлзийтэй санагдана.  



Сэтгэгдэл (9)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 122.201.22.228
    2023/03/05

    Тиймээ түцний орчим заваан үнэр танар аймаар явган хүний зам тагласан .худалдаа хийж байгаа хүмүүс нь ариун цэврийн наад талын шаардлага хангаагүй зарж байгаа зүйл нь хэцүүхэн шүү дээ.

    Хариулах
  • 64.119.25.160
    2023/03/03

    цэмцгэр хотод амьдармаар байнаа.утаач дүүрч

    Хариулах
  • 213.87.162.54
    2023/03/03

    Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт - - - www.Top24.pw

    Хариулах
  • 202.9.46.58
    2023/03/02

    Tsegleh tsag no bolson shuu.Harin hotin zahitgaa stanartiin daguu shinchilne geed irgediig huurairai

    Хариулах
  • 66.181.187.206
    2023/03/02

    Түц үнэхээр хэрэг алга түц ажлуулж байгаа нөхдүүд эргэн тойрноо баас шээс нус цэрээр бохирдуулж байна.Гараа угаана гэж байхгүй хамгийн балиар үйлчилгээ бол ТҮЦ татан буулга.хурдан татан буулга хамаг байдаг нь хөлдсөн хатсан эрүүл мэндийн дайсан бол ЯАЛТАЧГҮЙ ТҮЦ ШҮШ

    Хариулах
  • 66.181.161.25
    2023/03/02

    Түцнээс төр түдгэлзэх нь буруу хө иргэд өөрсдөө түдгэлзвэл Түц өөрөө л алга болнооо

    Хариулах
  • 91.165.180.125
    2023/03/02

    Tuzee odoo bolimaar bn,1-Khotiin uzemj,2-orchinii arion tseber ,bokhir ,orood tuznii ard-orn orj SHEEJ BAAKH??? erdii uzegdel, khev shil bolson

    Хариулах
  • 49.0.137.164
    2023/03/02

    Demjij b naa TUZ nees tutgelzey !!!!!!!!!!!!!

    Хариулах
  • 64.119.24.90
    2023/03/02

    Mongold amidral yaduu bn. Tanai site MANd hudaldagdsan saihan mongotei bolson uu? Ard tumnii amidraliig mongo haraad sohorson met ul oilgoh! Mongold nuurschidiin group hamsaatan tendii hevleluud l bayan bndaa

    Хариулах