Х.Баттулга тэргүүтэй 32 шүүгчдэгчийг хилээр гарахыг хориглолоо

Х.Есү
2023/03/02

Хөгжлийн банкны хэрэгт холбогдсон 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох гэм буруугийн хэрэг өнөөдөр товлогдон зарлагдсан боловч 2023 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 08.30 цаг хүртэл хугацаагаар хойшлуулсан юм.

32 шүүгдэгчид Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах, хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг нэмж авч, үлдсэн бусад 40 шүүгдэгчид урьд Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох, 6 шүүгдэгчид Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох болон тодорхой нэр бүхий хүмүүстэй уулзахыг хориглох, 1 шүүгдэгчид  албан үүргээ биелүүлэхийг түдгэлзүүлэх болон Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох, 1 шүүгдэгчид цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авсан шийдвэрийг тус тус хэвээр үлдээжээ. 

Шүүх хуралдаан хүртэл эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилтыг хангах үүднээс  урьд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан Б.Баттөр, Б.Даажамба, С.Магнайсүрэн, М.Баярмагнай, Ж.Үхэртар, Т.Пүрэвсүрэн, Б.Чинзориг, Т.Оюунчимэг, Д.Уянга, Г.Амартүвшин, Х.Ганхуяг, О.Хуягцогт, Г.Гантогтох, Х.Баттулга, Ц.Баярсайхан, Л.Аззаяа, Б.Цэрэндаваа, Ё.Доржсумьяа, Ц.Цэвэгмэд, Ё.Баатарбилэг, Ц.Билгүүн, Г.Байгалмаа, Г.Санжмятав, Г.Цолмон, Ж.Бат-Эрдэнэ, Н.Алтанхуяг, Л.Ням-Очир, М.Золжаргал, Б.Найдалаа, Б.Лхагвасүрэн, Б.Батзаяа, Н.Баярчимэг нарын 32 шүүгдэгчид Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах, хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг нэмж авч, үлдсэн бусад 40 шүүгдэгчид урьд Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох, 6 шүүгдэгчид Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох болон тодорхой нэр бүхий хүмүүстэй уулзахыг хориглох, 1 шүүгдэгчид  албан үүргээ биелүүлэхийг түдгэлзүүлэх болон Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох, 1 шүүгдэгчид цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авсан шийдвэрийг тус тус хэвээр үлдээж, 2023 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр болох шүүх хуралдааныг урьдчилсан хэлэлцүүлгийн хуралдаанаас гаргасан шийдвэрийн дагуу шүүх хуралдааны зарим хэсгийг хаалттай явуулахаар тогтов.

Түүнчлэн хэргийн оролцогчдын хүсэлтээр шүүх хуралдаанд дуудан оролцуулах гэрч, шинжээчийн талаарх асуудлыг өнөөдрийн хуралдаанаар шийдвэрлэсэн болно.


 



Сэтгэгдэл (3)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.161.206
    2023/03/03

    Тэр апу чинь өдөрт хэдэн чингэлэг спиртээр архи үйлдвэтлэдэг билээ хүрэлсүх хэдэн тэр бумаар казино тоглолоо сү батболд хэдэн үл хөдлөх бас аралтай билээ

    Хариулах
  • 213.87.162.54
    2023/03/03

    Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт - - - www.Top24.pw

    Хариулах
  • 91.165.180.125
    2023/03/02

    Zuv 1000% demjij bn,Khorikh kheregtee ,Olon chingeleg spert zarj olon ailiig suuruulsen,yaaj Mongol khunii uduus kharj ug khelj chan be? Kh.Battulgaiin(yerun khiilugch) songoson genen Mongolchuudaa gomdoj bn

    Хариулах