Үүрэг нуурт цөмөрсөн ачааны автомашиныг татан гаргажээ

С.Гандэлгэр
2023/03/04

Увс аймгийн Сагил сумын Үүрэг багийн “Үүрэг нуурын шар булаг” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 100 км, сумын төвөөс баруун хойд зүгт 90 км/-т ачааны автомашин “Үүрэг” нуурын мөс цөмөрч суусан тухай дуудлага өчигдөр буюу 03.03-ны 21:45 цагт аймгийн Онцгой байдлын газарт иржээ.

Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид үүрэг гүйцэтгэж, “Бонго Пронтер” загварын ачааны автомашиныг татан гаргалаа.
Он гарсаар өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд бүртгэгдсэн 11 удаагийн мөс цөмөрсөн дуудлагаар төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид ажиллан, гол, нуурын мөсөнд цөмөрсөн 8 автомашиныг татан гаргаж, эрсдэж болзошгүй 14 иргэний амь насыг авран хамгаалаад байна.



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 213.87.152.113
    2023/03/05

    Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт - - - www.Top24.pw

    Хариулах