БОАЖ-ын сайд Б.Бат-эрдэнэ Архангай аймгийн Өгийнуур сумын Өгий нуурт энэ сарын 5-ны өдөр ажиллалаа.
“Монголд зочлох жил - 2023-2025” арга хэмжээний хүрээнд жуулчдын маршрут дагуу байрлах отоглох цэгийн ашиглалт, нүхэн жорлон, хог мөн Өгий нуурын хамгаалалт, бохирдлын асуудлаар БОАЖ-ын Сайд Б.Бат-Эрдэнэ, БОАЖЯ-ны дарга Т.Мөнх-Од, Архангай аймгийн Өгий нуур сумын засаг дарга Ш.Үүрцайх, Орхон чулуут сав газрын захиргааны дарга Ч.Отгонбаатар, Архангай аймгийн БОАЖГ-ын дарга П.Бат-Эрдэнэ нар танилцаж, шалгалт хийв.
Ажлын хүрээнд БОАЖ-ын Сайд Б.Бат-Эрдэнэ дараах үүрэг даалгаврыг өглөө.
-2022 оны намар Сайдын өгсөн үүрэг даалгаврын хүрээнд тус сумын ЗДТГ, Орхон чулуут сав газрын захиргаа, БОАЖГ хамтран 43 нүхэн жорлон буулгаж, 16-д ариутгал хийж булсан байна. Мөн Өгий нуурын эрэг дагуу 32 га талбайн 200 гаруй тонн хог цэвэрлэсэн ба буулгаж амжаагүй нүхэн жорлонг сарын дотор буулгах;
-”Өгий нуурыг хамгаалах бохирдол, ширгэлтээс хамгаалах” төслийн хүрээнд отоглох цэг байгуулах, нуур руу машин оруулахгүй байх хамгаалалт хийх, Өгий нуурын бохирдол, ширгэлтээс хамгаалах ажлыг гүйцэтгэгч “Эвт-Уул” ХХК-ийн гүйцэтгэсэн, 2020 онд хүлээлгэж өгөх ажил өнөөдрийг хүртэл ашиглалтад ороогүй ба хийсэн бүтээн байгуулалтыг ажлын хэсэг хангалтгүй гэж дүгнэсэн тул 2023 оны 4 дүгээр сарын 15-ны дотор ариун цэврийн байгууламж бүхий отоглох 2 цэгийг дуусгуулах;
-Өгий нуурыг бохирдуулагч, нуурын гүнд хаягдсан торнуудыг 2023 ондоо багтаан бүрэн татан гаргаж, нуурыг цэвэрлэх;
-Нуурын эрэг (Хязгаарлалтын шонгоос дотогш хориглоно)-ээр машин зогсоох, зорчуулахгүй байх арга хэмжээг авах, сумын Засаг даргын захирамж гаргах;
-Нутгийн иргэдийг аялал жуулчлалын нөхөрлөл байгуулах, тусдаа бус нэгдсэн ариун цэврийн байгууламж бариулж, ашиглуулах замаар сумын ЗДТГ-аас нэгдсэн бодлого гарган дэмжих;
-Хуримтлагдсан болон цасны доороос гарч ирч байгаа хог хаягдлыг бүрэн цэвэрлэж зайлуулах гэх мэт холбогдох албан тушаалтнуудад шат дараалсан арга хэмжээг авах 30 хоногийн хугацаат үүрэг өгч, 2023.04.05-нд эргэн шалгахыг мэдэгдлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
66.181.160.29
ulaanbaatart bgaa nuhen jorlongoo buulgaarai
Хариулах150.129.141.115
Маш зөв. Баярлалаа Сайд аа
Хариулах213.87.134.91
Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт - - - www.Top24.pw
Хариулах