Женевийн их сургуулийн эрдэмтэн Жон Франсуа тамхинаас гарах үр дүнтэй аргуудыг туршсан бөгөөд ирээдүйд тамхидалтын түвшин дэлхий даяар эрчимтэй буурахад “Цахилгаан тамхи” нь хамгийн үр дүнтэй, шуурхай арга байж болох тухай дүгнэжээ.
Хэдийгээр энэхүү судалгаа нь хийгдээд багагүй хугацаа болсон ч тэрхүү үр дүн биеллээ олж сүүлийн 2 жилийн хугацаанд өндөр хөгжилтэй, барууны орнуудын тамхидалтын түвшин түүхэн доод хэмжээнд хүртэл буурч чадаж байгаа юм.
Англи улсын хувьд Европийн хамгийн өндөр тамхидалттай бүс байсан ч 2021 он гэхэд тамхидалтын түвшин 13,2%-д хүрч /Монгол улс 29.4%/, 2011 онтой харьцуулахад 8%-иар бууруулж чадсан байна.
Их Британийн засгийн газар нь “Цахилгаан тамхи”-ийг хамгийн их дэмждэг улсуудын нэг ба тамхинаас гарах хүсэлтэй иргэдэд цахилгаан тамхийг хэрэглүүлэх, эмч нараар зөвлүүлэх, татварын уян хатан бодлого баримтлах зэргээр иргэдийнхээ эрүүл мэндэд анхаарал хандуулсаар байна. Эсрэгээрээ уламжлалт болон янжуур тамхины татварыг дэлхий дээр хамгийн өндөр байлгаж, янжуураас татгалзуулах олон сурталчилгааны ажлууд нь үр дүнд хүрсэн байна.
Английн засгийн газраас 4 жил тутам цахилгаан тамхины тухай судалгаа, нотолгоог ЭМЯ, “Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв”-тэйгээ хамтран хийдэг ба 2022 оны эцсээр нийтэлсэн нотолгоо нь 1500 хуудас бүхий цахилгаан тамхи нь янжуураас 95%-ийн хоруу чанар багатай гэдэг үндэслэлийг тайлбарласан байна.
Цахилгаан тамхи татах нь утаат тамхинаас бага хортой гэдгийг олон судалгаа баталж буй. Тодруулбал 600-850 хэм хүртэл шатдаг 7000 химийн хорт нэгдэл утаат тамхинд агуулагддаг. Үүнд: Нүүрстөрөгчийн дутуу исэл болон 70 гаруй хорт хавдар үүсгэгч бодисоос бүрдэх хорт нэгдлүүд нь тамхи татах үед тамхины хатуу тортог, халуун хорт хий, бохь зэргээс ялгарч хүний биед ордог. Эсрэгээрээ цахилгаан тамхи татах нь тамхины шаталт утаагүйгээр 100 хэм хүртэл халдаг ууршдаг шингэнийг маш олон жижиг дусал болгодог аж.
Цахилгаан тамхины тухай судалгааг улс орнууд өөсрдийн хэмжээнд гүйцэтгэж, туршсаар байна.
Тодруулбал, Английн нийгмийн эрүүл мэндийн төвөөс гаргасан тайланд цахилгаан тамхины ууранд агуулагдах хорт нэгдлүүд утаат тамхины утааны нэг хувиас багагүй буюу хүний бие махбодод хор хөнөөл учруулах хэмжээнээс хамаагүй бага болохыг дурдсан байдаг. Энэ одоогийн судлагдсан баримт нотолгоонд үндэслэсэн тайлбар бөгөөд утаат тамхинаас гарч цахилгаан тамхи татаж байгаа хүмүүсийн эрүүл мэндэд учрах эрсдэл эрс багасах нь эргэлзээгүй зүйл юм.
Мөн АНУ-ын шинжлэх ухааны толгой байгууллага болох Үндэсний анагаах ухаан, инженерийн академи утаат тамхи татаж түүнд агуулагдах үй олон хорт бодис хавдар үүсгэгч бодисуудоос хордох байдлыг никотиныг ууршуулах төрлийн бүтээгдэхүүнээр орлуулж утаат тамхи хэрэглэгчдийн тоог бууруулах бүрэн боломжтой гэж дүгнэсэн байдаг.
Ташрамд дурдахад одоогоор шууд цахилгаан тамхинаас үүдэлтэй хорт хавдар, үхэл дэлхий дээр бүртгэгдээгүй байгаа аж.
Эх сурвалж: https://www.ons.gov.uk/, https://www.cochrane.org/
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
202.55.188.120
Овоо доо монголчуудаас бусад орон янжуураас татгалзаад эхэлсэн шүү
Хариулах202.55.188.105
Odoo yanjuur tatdag hun yaduuchuud l baina shuu dee yanjuur tatwal onigoond oroh tsag bolson shuu dee
Хариулах213.87.134.91
Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт - - - www.Top24.pw
Хариулах202.9.47.17
Цахилгаан тамхи татаад хорт хавдар тусч байна.
Хариулах