Өнөөдөр Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр. Дэлхийн улс орнууд эмэгтэйчүүдийн эрхийг баталгаажуулан, улс төр, нийгэм, эдийн засаг, аль ч амьдралд тэгш оролцуулсаар ирсэн ОНЦГОЙ өдөр билээ.
Энэ өдрийг Монголчууд бид эмэгтэйчүүдээ баярлуулдаг өдөр хэмээн ойлгож ухаан орж амжаагүй жаахан хүүхдээсээ эхлээд настан буурлуудаа хүртэл эмэгтэйчүүддээ бэлэг сэлт өгч хайр, хүндэтгэлээ илэрхийлдэг уламжлал гэмээр үйл явц хэдийнэ тогтчихсон. Эл үйл явцыг шүүмжлэхээсээ илүүтэй энэ өдөр охид эмэгтэйчүүдийн зөрчигдөж буй эрхийг хэрхэн хамгаалах, хууль эрхзүйн орчин бусад хүчин зүйлийг хөнддөг, шийдэл эрэлхийлдэг баймаар байгаа юм.
Тухайлбал, өсвөр насны охид бэлгийн хүчирхийлэлд өртөх явдал жилээс жилд өсөх хандлагатай байгаа бөгөөд хүчирхийлэл үйлдэгч нь ихэвчлэн хамаатан садан, ойр дотны хүмүүс байдгаас энэ төрлийн гэмт хэрэг нуун дарагдах, удааширч замхрах, цаашлаад гэмт этгээдэд ял завших боломж олгож байгаа нь нууц биш. Дээр нь цоожтой хаалганы цаана гэр бүлийн хүчирхийлэлд буй мянга мянган эмэгтэйчүүд бий.
Хамгийн их анхаарах ёстой зүйл нь хүчирхийлэлд өртсөн охидыг хэний хэн гэдгийг нь цахим орчинд ямар ч нууцлалгүйгээр ил тод зарладгаас болоод тухайн охид хүчирхийллийн дарамт дээрээ нэмээд сэтгэл санааны дарамтад давхар орж амьдралд итгэх итгэл алдарсаар байгаа нь анхаарах асуудал мөнөөсөө мөн. Ер нь энэ төрлийн мэдээллийг олон нийтийн сүлжээ болоод хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацахдаа тухайн хүүхдийг аль болох нууцалж, болгоомжтой хандах хэрэгтэй байна.
Мөн томчуудын буруутай үйлдлээс болж насан туршдаа бие болоод сэтгэлзүйн хувьд эдгэшгүй шарх авч, хохирч үлддэг асуудлыг зайлшгүй хөндөх учиртай. Өдгөө олны анхаарлыг татаад буй Ч.Маралмаа гэгч хүүхэн согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож улмаар ноцтой осол гаргаж, бяцхан охиныг аймшигтайгаар хохироочихоод зохих хариуцлагаа хүлээхгүй мултарч байгаа нь дээрх асуудлын үнэндээ нэг л кэйс. Охины асран хамгаалагчид “Ч.Маралмааг хориулмааргүй байна, өөр шийтгэл буюу торгоод өгөөч ээ” гэсэн байгаа юм. Томчуудын тохиролцоо, эрх ашиг дунд бяцхан зүрх хичнээн зүсэгдэж, хэр их шархалж үлдсэнийг үнэндээ таамаглахад бэрх. Олны анхааралд өртөж чадалгүй хэдэн мянган зүрх тасчуулж, шаналж, шархалж үлдэж байгаад анхаарал хандуулцгаая.
Бид эр, эм хүйснээсээ үл хамаараад эх орондоо айх айдасгүй ижил тэгшээр орших эрхтэй. Ажил, сургууль, өсч хөгжих амбиц гээд бүх л талбарт чадвараа эрх тэгш үнэлүүлэх эрхийг бодитоор бий болгохын төлөө хичээх нь туйлын чухал байна даа.
Өөрөөр хэлбэл, өнөөдөр Монгол Улсын иргэн бүр охид, эмэгтэйчүүд хүчирхийлэл, дарамтгүй орчинд сурч хүмүүжих, ажиллаж хөдөлмөрлөх тэгш эрхийг бодитоор бий болгох тал дээр шаардах, дуу хоолойгоо хүргэх учиртай өдөр билээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
213.87.162.180
Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт - - - www.Top24.pw
Хариулах202.126.88.115
Насаараа хохирсон охидоо яая гэж бодож Маралмаад тйм эрхийг олгов хохирогчдийн эцэг эхүүдээ Хэдэн халтар төгрөгний цаана амьдралаараа эрүүл мэндээрээ хохирсон үрс чинь бгаа шүү
Хариулах192.82.74.99
Яг үнэн хохирогч охины асран хамгаалагч гээд бгаа хүмүүс яг төрсөн нь мөнүү гэдэг бодол толгойд буув