КЕЙС: Өөртэй нь бэлгийн харьцаанд орохоос татгалзсан эмэгтэйг ажлаас нь халжээ

2023/03/08

Өнөөдөр олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр. Эмэгтэйчүүдийн эрх ажлын байран дээрээ хамгийн их зөрчигддөг гэх олон улсын судалгаанууд бий. Монгол улсад ч ажлын байрны бэлгийн дарамт ил болон далд хэлбэрээр гардаг гэдгийг эмэгтэйчүүдийн байгууллагаас мэдээллэдэг. 

Ажлын байрны бэлгийн дарамтын хохирогчид нь хүчирхийлэгчийн үйлдлийг зөвшөөрөөгүй, хүлээж аваагүйн улмаас ажлаас чөлөөлөгдөж, албан тушаал буурч, үндэслэлгүйгээр сахилгын шийтгэл хүлээж, дарамтанд орж тэвчишгүй байдалд хүрсэнийхээ дараа холбогдох байгууллагад ханддаг байна.  

Кейс:

Захирал А нь байнгын дарамт үзүүлж, гэр бул, аав ээж, нутаг ус, гадаад үзэмж, гэрлэсэн эсэх зэргийг оролцуулан элдвээр хэлж доромжилдог. Тухайлбал ажилтнуудын хурал дээр, өрөөндөө "чи гэртээ нэг эрийг бузарлаад л байж байгаа шүү дээ, өмхий буриад, бүдүүн, гахай авгай, хулгайчид, бэлэвсэн
авгай" гэх зэргээр доромжилдог. Түүнийгээ та нар ажлаа хийж чадахгүй байгаа юм чинь ингэж хараалгуулж байгаа юм, би та нарт ажлын шаардлага тавьж байна гэж хэлдэг.

Үүнээс гадна эмэгтэй залуу багш нарыг татаж чангаадаг, би захиралтай хамт түүний машинд суугаад нисэх буудал руу ажлаар явсан юм. Бид хоёр машины арын суудал дээр сууж явах үед захирал А надаас "ажил чинь ямархуу байна, хамт ажиллаж байгаа хүмүүс нь ямар байна" гэх зэргээр ярьж  явахдаа миний баруун гараас атгасан. Тэгэхээр нь би гараа татаж автал дахиад гараас лавшруулж улам чанга атгаснаа миний гарыг өөрийнхөө зуун гуян дээр тавиад нэлээд удаан гарыг атгаж явсан. Энэ хооронд захирлын утас дуугарахад нь би гараа татаж авсан юм. Тэгтэл захирал миний Баруун гуян дээр гараа тавиад илсэн. Ингээд сургуулиас нисэх Буудал хүртэл миний гарыг атгаад явахад надад маш эвгүй Байсан, жолооч руу нь харахад машины голын толийг дээш нь болгочихсон байсан.

... сургуулийн захирал А намайг өрөөндөө ажлаа хийж байхад орж ирээд хажуу өрөө онгойлгуулж, намайг, намайг "ороод ир" гэсэн. Намайг ортол "би чамайг дэмжиж ажилладаг, одоо надтай  бэлгийн харьцаанд орохыг зөвшөөрчих юм бол чамайг янз бүрээр оролдохгүй мөрөөрөө ажлаа хийнэ биз" гэж дарамталсан. Үүнээс хойш ажил тарсны дараа над руу гар утсаараа хэд хэдэн удаа залгаж "дуудсан газар ирээрэй" гэж давхар биетэй намайг байнгын сэтгэл санааны дарамтад оруулж байсан. Саналыг нь хүлээж аваагүй учир намайг өвчтэй байх хугацаанд албан тушаалыг маань бууруулж, хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлд ажиллуулахаар ажлын байрыг сольсон...

ХЭҮК-д ирсэн иргэний гомдлоос..



Сэтгэгдэл (3)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 213.87.162.180
    2023/03/09

    Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт - - - www.Top24.pw

    Хариулах
  • 192.82.70.165
    2023/03/08

    Баахан дарамтлуулсан эмэгтэйчүүд өргөдөл гаргаад л байдаг. ХЭҮК нь хийсэн ч юмбайхгүй, нөгөө дарга нар нь даварсаар. МУИС-ийн багш Заяабаатар, О.Мөнхбат нарын талаар зөндөө л гомдол гарсаар байхад тэд ажлаа хийсээр л эмэгтэйчүүд дарамтлуулсаар л.

    Хариулах
  • 66.181.161.139
    2023/03/08

    Tgd edgeer asuudliig yaj shiidwerlesen yum. Tanaih er ni ajlaa yaj hiideg we?

    Хариулах