Засгийн газар “Хөдөөгийн сэргэлт”-ийн бодит боломжуудаа иргэдэд танилцууллаа

2023/03/10

Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж байгаа “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд “Хөдөөгийн сэргэлт” чуулганыг Ерөнхий сайдын санаачилгаар зохион байгуулж байна. НҮБ-ын Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллага, Швейцарийн хөгжлийн агентлаг, МҮХАҮТ, JCI, МЗХ-той хамтран зохион байгуулсан төр, хувийн хэвшил, бизнес эрхлэгчид, иргэдийн нэгдсэн чуулганд 1400 орчим хүн оролцсон бөгөөд цахимаар 1000 гаруй санал, санаачилгыг иргэдээс ирүүлсэн байна.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон Засгийн газрын гишүүд, УИХ-ын гишүүн, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Б.Саранчимэг болон аймаг, нийслэлийн Засаг дарга нар уг чуулганд оролцож байна. Монгол Улсын нийгэм, эдийн засгийн өнгөрсөн болон өнөөгийн нөхцөл байдлыг Ерөнхий сайд чуулганы эхэнд танилцууллаа.

“Хөдөөгийн сэргэлт” чуулганы үеэр Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар “Эдийн засгийн бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал”, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан “ЗГ-аас хэрэгжүүлж байгаа бодлого шийдвэрүүд” сэдвээр илтгэл тавьж хэлэлцүүлэв. Төрийн бодлого, шийдвэрүүдээс гадна төвлөрлийг сааруулах зорилгоор Засгийн газраас иргэдэд олгож буй бодит дэмжлэг, боломжуудыг Сангийн сайд Б.Жавхлан энэ үеэр дэлгэрэнгүй танилцууллаа. ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан “Боомтын сэргэлтийн хүрээнд 600 гаруй, Эрчим хүчний сэргэлтийн хүрээнд 700 гаруй ажлын байр хөдөө орон нутагт шинээр бий болно” гэдгийг тэмдэглэлээ.



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 213.87.135.181
    2023/03/11

    Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт - - - www.Top24.pw

    Хариулах