С.Баярцогт: Төсвийн 50 тэрбумаар АСЕМ зохион байгуулах шийдвэрийг УИХ гаргаж байсан

23 цаг 57 минутын өмнө

Хөгжлийн банкны гурав дахь удаагийн сонсгол төрийн ордонд үргэлжилж байна. Өнөөдрийн нээлттэй сонсголоор авч хэлэлцэж байгаа хамгийн эхний асуудал Асем Вилла хотхон төсөл юм. 

Тухайн үед ЗГХЭГ-ын даргаар ажиллаж байсан С.Баярцогт сонсголд гэрчээр оролцож асуултад хариулав. 

С.Баярцогт: "АСЕМ-ыг зохион байгуулах Үндэсний зөвлөл байгуулаад Гадаад хэргийн яамны дэргэд АСЕМ зохион байгуулах ажлын хэсэг байгуулагдсан. Ерөнхий сайдаар ажлын хэсгийг ахлуулсан.  Ес дэх удаагийн уулзалт Лаос улсад зохион байгуулагдахад дэд бүтэц байгаагүйгээс шалтгаалан АСЕМ Вилла гэж байгуулаад, дараа нь ашиглаж чадаагүй гашуун туршлага байсан.

Богино хугацаанд 3-5 одын зэрэглэлтэй зочид буудал байгуулах нөхцөл байдал үүссэн. Үүнийг хоёр жилийн хугацаанд зохион байгуулах боломжгүй байсан. ҮАБЗ хуралдаж, дараагаар нь АСЕМ зохион байгуулах Үндэсний зөвлөл нь хуралдсан. Төр засгийн тэргүүнүүдийн аюулгүй байдлыг хангасан нэгдсэн зохион байгуулалттай хотхоныг Их тэнгэрт байгуулах анхны санаа гарч, яригдсан. 

Ингээд тухайн үед уг ажлыг хамгийн өндөр түвшинд гүйцэтгэх, төлбөрийн чадвартай компаниудад хүсэлт тавиад, Скай ресортын газар нутаг дээр АСЕМ вилла байгуулах шийдвэрийг ажлын хэсгээс боловсруулаад, Засгийн газарт оруулж ирсэн. Тухайн үед би Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга байсан. Хажуугаар нь Сангийн сайдын үүргийг давхар хариуцаж байсан.

АСЕМ зохион байгуулахаар Монгол Улсын 2016 оны төсвөөс ₮50 тэрбумыг зарцуулах шийдвэр УИХ-аас гарч байсан. 



Сэтгэгдэл (4)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 213.87.133.167
    9 цагийн өмнө

    Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт - - - www.Top24.pw

    Хариулах
  • 192.82.87.148
    18 цагийн өмнө

    Хужаа,хужа

    Хариулах
  • 66.181.176.232
    19 цагийн өмнө

    Хүзүүгүй тарвага улсын төсвөөс нэг ч төгрөг гарахгүй гэж хэлж байсныг би сайн санаж бна. Муу луйварчид. Шорондоо хатацгаа

    Хариулах
  • 64.119.16.248
    20 цагийн өмнө

    Хүчингүй болсон хуулиар ялнаас мултарсан нөхрийг дахин яллах хэрэгтэй шүү

    Хариулах