Том оврын ачааны машин зоогийн газар мөргөж гурван хүн амиа алджээ


Баян-Өлгий аймгийн ....  суманд том оврын ачааны автомашин осолдсон гэсэн дуудлагыг 3 сарын 13-ны өдрийн 01:37  цагт аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид хүлээн авчээ.

 Дуудлагын дагуу алба хаагчид очиход Улаанбаатар хотоос Баян-Өлгий аймгийн .....  сумын чиглэлд иргэн Ж/37 настай, эрэгтэй, тус аймгийн харьяат/-гийн жолоодож явсан  40 тн чингэлэг тээвэрлэж явсан том оврын ачааны автомашин иргэн С-ийн 10х15 метрийн хэмжээтэй  зоогийн газрыг мөргөсөн байжээ.

 Барилга нурж, зоогийн газарт ажиллаж байсан тус аймгийн харьяат иргэн С /40 настай, эрэгтэй/, А /37 настай, эмэгтэй/, А /24 настай, эмэгтэй/ нар нас барсан байсан тул 04:45 цагт цогцсыг гарган, цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгч, автомашины жолооч Ж /37 настай, эрэгтэй/ автомашины бүхээгт хавчуулагдсан байсныг эсэн мэнд гаргаж, тус аймгийн нэгдсэн эмнэлэгт хүлээлгэн өгсөн байна.



Сэтгэгдэл (4)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.184.240
    2023/03/19

    Хасаг алуурчин

    Хариулах
  • 213.87.133.167
    2023/03/14

    Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт - - - www.Top24.pw

    Хариулах
  • 192.82.67.164
    2023/03/13

    Ээ чааваас даа хайран амь. Яаасан хогын юм бээ. Даннстандарын бус байдгаа боличооч харамсалта ймаа......зүг ээр бж бгаад л үхэх энүүхэнд

    Хариулах
  • 202.21.115.187
    2023/03/13

    Хурдаа тохируулж яваач дэ юу ч хэлэх вэ дэ өөр

    Хариулах