БНХАУ руу зорчих иргэдийг өнөөдрөөс эхлэн түргэвчилсэн тестийн хариугаар нэвтрүүлнэ

2023/03/15

2023 оны гуравдугаар сарын 15-ны өдрөөс эхлэн, Монгол Улсаас БНХАУ руу шууд нислэгээр зорчих иргэдийг Ковид 19-ийн хамрын салст болон шүлсний түргэвчилсэн тестийн хариугаар нэвтрүүлнэ. 

Монгол Улсаас БНХАУ руу зорчих иргэдийн халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэн хянах заавар:

1. Зайнаас илрүүлэх:

БНХАУ руу зорчих иргэд онгоцонд суухаас өмнө 48 цагийн дотор нуклейн хүчлийн шинжилгээ эсвэл өөрөө түргэвчилсэн тест хийж, сөрөг хариу гарсан тохиолдолд БНХАУ руу зорчих боломжтой. Эерэг хариу гарсан тохиолдолд сөрөг хариу гарсны дараа зорчино уу.

2. Гаалийн мэдүүлэг:

Нуклейн хүчлийн шинжилгээ эсвэл эсрэгтөрөгчийн шинжилгээ (түргэвчилсэн тест)-ний хариу сөрөг гарсны дараа WeChat мини-программ “Гаалийн зорчигчдын үйлчилгээ”, гаалийн мэдүүлэг аппликэйшн эсвэл вэб сайт ашиглан (https://htdecl.chinaport.gov.cn) "БНХАУ-ын орох/гарах эрүүл мэндийн мэдүүлгийн карт"-ыг бөглөж мэдүүлгээ өгнө үү.

3. Онгоцон дахь халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх журам:

Онгоцонд суухдаа амны хаалт зүүж, халдвар авах эрсдэлийг бууруулахын тулд хувийн халдвар хамгааллын дэглэмийг сайтар баримтална уу.

4. Хилээр орох хорио цээрийн дэглэм:

Боомтод ирсний дараа гаалийн эрүүл мэндийн мэдүүлгийн кодоор шаардлагатай шалгалтыг гүйцэтгэнэ. Гаалийн байгууллага сонголтоор эрүүл мэндийн үзлэг шалгалт хийж, эрүүл мэндийн мэдүүлэг нь хэвийн бус, халуурах зэрэг шинж тэмдэг илэрсэн хүмүүсээс шинжилгээ авна.

Шинжилгээний хариу эерэг гарсан хүмүүсийг гэртээ болон өөрийн оршин суугаа газарт тусгаарлах эсвэл эмнэлэгт хандахыг зөвлөнө. Хэрэв сөрөг хариу гарвал гаалийн байгууллага “Хилийн эрүүл мэнд, хорио цээрийн тухай хууль” болон бусад журмын дагуу хорио цээрийн дэглэм үргэлжлүүлнэ. Эрүүл мэндийн мэдүүлэг нь хэвийн, боомтод тогтоосон хорио цээрийн дэглэмийн зөрчилгүй зорчигч нийгмийн бүсэд нэвтэрч болно.

5. Орон нутгийн халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх журам:

Зорчигчид хилээр нэвтэрсний дараа орон нутгийн халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, хяналт тавих журмыг чандлан мөрдөх шаардлагатай.




Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 213.87.158.151
    2023/03/16

    Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт - - - www.Top24.pw

    Хариулах