Гишүүн асан Л.Эрдэнэчимэгийн төрсөн ах "Монос Групп" ХХК​-ийн зээлээс 5.8 тэрбумыг бэлнээр зарлагаджээ


Хөгжлийн банкны нотлох баримтыг шинжлэн судлах гурав дахь удаагийн нээлттэй сонсгол үргэлжилж байна. 

Өнөөдрийн сонсголоор  "Монос Групп" ХХК-н хөгжлийн банкнаас авсан зээлийн талаар хэлэлцлээ. "Монос Групп" ХХК хөгжлийн банкнаас Худалдаа хөгжлийн банкаар дамжуулан 5.9 тэрбум төгрөгийн зээл авчээ. 

Энэхүү компанийн 100 хувийн хувьцааг УИХ-ын гишүүн асан Л.Эрдэнэчимэгийн төрсөн ах Л.Хүрэлбаатар эзэмшдэг.  Тэрбээр зээлийн санхүүжилтээс 5.89 тэрбум төгрөгийг бэлэн зарлагаар гаргасан тул зарцуулалтыг нарийн шалгах боломжгүй болсон гэх шинжээчийн дүгнэлт гарчээ. 

Мөн өнөөдрийн сонсгол Л.Эрдэнчимэгийг гэрчээр дуудсан ч  гуравдугаар сарын 14-ний өдөр Бүгд найрамдах Болгар улсад томилолтоор явж байна, оролцох боломжгүй тул гэрчийн мэдүүлгээ бичгээр өгөх хүсэлтээ ирүүлжээ. 



Сэтгэгдэл (3)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 213.87.151.28
    2023/03/17

    Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт - - - www.Top24.pw

    Хариулах
  • 49.0.137.164
    2023/03/16

    Ene Nogoonoo sex arjhi tamhidaj l bas Bank zolmoj chaddag aan ger buleeree HOG shaarnuud yum b na

    Хариулах
  • 202.179.11.38
    2023/03/16

    Хөгжилийн банкнаас зээл аваад эмийн компниудад дахин зээлдүүлсэн л юм байна лээ

    Хариулах