Жуулчны баазад амарч байсан иргэдийн 112 сая төгрөгийн үнэ бүхий зүйлсийг хулгайлжээ


Цагдаагийн байгууллагаас амралтын газруудад амарч байсан иргэдийн эд зүйлсийг хулгайлдаг бүлэг этгээдүүдийг илрүүлж, баривчиллаа.

Тодруулбал 2022 оны 06 дугаар сараас 09 дүгээр сарын хооронд Архангай, Булган, Төв, Хөвсгөл аймгуудын нутаг дэвсгэрт 9 удаагийн үйлдлээр жуулчны баазад амарч байсан иргэдийн 112 сая төгрөгийн үнэ бүхий мэргэжлийн гэрэл зургийн аппарат, камер, гар утас, үнэт эдлэл зэрэг эд зүйлсийг урьд өмнө хулгайлах гэмт хэрэгт ял шийтгэгдэж байсан 33-35 насны Г, Г, Б нар бүлэглэн үйлдсэнийг цагдаагийн байгууллагаас илрүүлж, шалгалтын ажиллагааг явуулж байна. 

Урин дулааны улирал эхэлж байгаатай холбогдуулан иргэд та бүхэн аялал, зугаалгаар явах, амралт, сувиллын газраар үйлчлүүлэхдээ анхаарал болгоомжтой байж, хувийн эд зүйлсээ хулгайд алдахаас сэрэмжлээрэй.



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 213.87.151.28
    Өчигдөр

    Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт - - - www.Top24.pw

    Хариулах