Н.Учрал: Сансарын интернет (SpaceX, OneWeb)-ийг оруулж ирэх боломж бүрдлээ


Өнөөдөр ЦХХХ-ны сайд Н.Учрал сансарын интернетийн оруулж ирэх боломжтой болсон талаар мэдээлэл хийлээ.

Тэрбээр "2022.04.11 өдрийн А16 баримтлах чиглэлийг хүчингүй болгож байна. Сансарын интернетийг Монголд оруулж ирэх боломжийг нээж байна. Нам орбитын хиймэл дагуулын үйлчилгээ үзүүлэгч Starlink, SpaceX, Oneweb гэхчлэн олон компаниуд Монголын тавигдах шаардлагуудыг биелүүлж чадахгүй байна гэдэг санал тавьсан. Би сая SpaceX, Oneweb компанийн удирдлагуудтай уулзалт хийсэн. Тэдний зүгээс “Заавал Монголд газрын станц байгуулах шаардлагагүй, хиймэл дагуулын үйлчилгээ эрхэлж байгаа байгууллагууд хэрэгчидтэйгээ шууд харилцах боломжтой.” Гэдгээ илэрхийлсэн.

Тийм учраас алга дарам цааснаас болоод дэлхийн хөгжлөөс гээгдэж болохгүй. Гарын үсэг зураад өөрчилж болох журмын төлөө ололт дэвшлүүдийг хааж болохгүй. Уламжлалт бус технологийг уламжлалт аргаар зохицуулах боломжгүй байна. Ингээд зөвшөөрлийн хуулийнхаа дагуу үйл ажиллагаа явуулахад чөлөөтэй гэдэг шийдвэр гаргасан. Энэ хүрээнд сансарын интернет Монголд орж ирэх бололцоог бид нээж байна. Алс хязгаар аймар орон нутагт интернет хэрэглэх бололцоог чөлөөтэй нээж өгч байна."  гэлээ.   




Сэтгэгдэл (4)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 139.5.218.127
    2023/03/20

    Үнэн үү уугы хамгийн худалч 76-н нэгшдэ та

    Хариулах
  • 64.119.22.101
    2023/03/19

    ТОГТМОЛ ИНОВАЦИ БОПОЖ СЭДЭЖ БАЙДАГ УЧРАЛ САЙДАД БАЯРЛАЛАА.

    Хариулах
  • 213.87.152.37
    2023/03/18

    Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт - - - www.Top24.pw

    Хариулах
  • 64.119.23.2
    2023/03/17

    онц гэсэн дүн тавилаа

    Хариулах