ЗГ: Бараа, үйлчилгээний үнийн өсөлтийн талаар хуралдана

Х.Есү
2023/03/22

Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна.

Өнөөдрийн хуралдаанаар: 

-Тавантолгойн дулааны цахилгаан станцын төслийн өнөөгийн байдал, төслийн хэрэгжилтийг эрчимжүүлэх зарим арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоолын төсөл,

-Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах хүрээнд хэрэгжүүлж буй төслүүдийн талаар,

-Бараа, үйлчилгээний үнийн өсөлтийн талаар зэрэг 20 орчим асуудал хэлэлцэх болон танилцахаар төлөвлөөд байна.

Харин цаг урагшлуулах асуудлыг дараа долоо хоногийн хуралдаанаар хэлэлцэхээр болжээ. Учир нь ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан Баян-Өлгий аймагт томилолттой яваа аж.



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 213.87.150.126
    Өчигдөр

    Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт - - - www.Top24.pw

    Хариулах