Улаанбаатар хотын утаа, хөрсний бохирдлыг шийдэх цорын ганц зам нь гэр хорооллыг дахин төлөвлөх хэмээн хотын дарга асан Э.Бат-Үүлийн үед ажлууд эхэлсэн байдаг.
Иргэд болон барилгын компани хоорондын зөрчил, улсын удаашралтай ажил зэргээс үүдэж өнөөдрийг хүртэл Улаанбаатар хотын гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажил бараг л зогссон гэхэд хилсдэхгүй.
Өөрийн эзэмшлийн газраа дахин төлөвлөлтөнд оруулж орон сууцтай болох хүсэлтэй иргэдийн энэхүү хүсэлд дөрөөлсөн залилангийн хэргүүд ч их гарч олон иргэн байртай болохоо хүлээн өөрийн гэсэн орон сууцгүй болсон тохиолдол байдаг.
Тэгвэл БЗД-ын 13-р хорооны 160 айл өрх дахин төлөвлөлтийн байрандаа орж чадахгүй болох эрсдэлтэй болоод байна.
Баянзүрх дүүргийн 13 хорооны иргэд анх 2014 онд нэгдэн эрх ашгийнхаа төлөө “Газрын эзэн Баянзүрх” ББН буюу бүх гишүүд нь бүрэн хариуцлагатай нөхөрлөлийг байгуулсан байдаг. Гэвч тус нөхөрлөлийн төлөөлөгч гишүүдийн нэг Б.Нямжав нь иргэдийн хүсэл зорилго, итгэлд дөрөөлөн хуурамч гарын үсэг , хурлын протокол үйлдэн улсын бүртгэлийн газар өгсөнөөр нөхөрлөлийн хэлбэрийг өөрчилж ганц хүн төлөөлөх эрхтэй нөхөрлөл болгосон байна.
Тодруулбал, “Газрын эзэн Баянзүрх” нөхөрлөл түүнийг төлөөлж Б.Нямжав нь 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн “Хуулийн этгээдийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг Улсын бүртгэлд бүртгүүлэх өргөдөл”-д хуурамч хурлын материал үйлдэн, нөхөрлөлийг анхнаас нь хамт үүсгэн байгуулж, айлуудыг нэгтгэн нөхөрлөлд элсүүлэх, бэхжүүлэх гол ажлыг зохион байгуулж байсан Д.Гомбодорж, Д.Наранцогт нарын өмнөөс гарын үсэг зуран хасаж, Б.Нямжав нь өөрийн аав Б.Бат- Өлзий, төрсөн дүү Б.Мөнх-Амар нарыг гишүүнээр оруулах тогтоол гарган УБЕГ-т хүргүүлж, өөрийгөө нөхөрлөлийн 100% хөрөнгө оруулагчаар бүртгэлд өөрчлөлт оруулан төрийн байгууллагыг хууран мэхэлсэн байна.
Ингэснээр БЗД-ийн 13-р хорооны 160 айлын эзэмшлийг зөвхөн Б.Нямжав гэх хүн төлөөлөх эрхтэй болсон нь мөн иргэдийн эрх ноцтойгоор зөрчигдөж байна.
Иргэний залилан мэхлэх энэхүү үйлдлийн хуурамч бичгийг УБЕГ хянаж шалгалгүйгээр хүлээж аван тогтоол шийдвэрүүд гарсан нь төрийн байгууллагын хайхрамжгүй байдал эсвэл авлига авсан байж болзошгүй гэх хардлагыг төрүүлж байгаа юм.
Уг асуудлаар иргэдийн зүгээс УБЕГ-т өргөдөл гарган дахин улсын байцаагч дүгнэлтээ гарган тус үйлдлийг хууль бус хэмээн үзэж Б.Нямжав нь хуурамчаар гарын үсэг зурсан гэдгээ хүлээн зөвшөөрчээ.
Мөн Б.Нямжав нь барилгын компанийг хууран мэхэлж өөрийгөө 13-р хорооны бүх иргэдийг төлөөлөх эрхтэй, иргэдтэй ойлголцолд хүрсэн хэмээн барилгын ажлыг эхлүүлэх гэрээг байгуулсан байгаа юм.
Гэрээний дагуу компани ажлаа эхлүүлсэнээр иргэд болон компанийн хооронд зөрчил үүсэж улмаар нөхөрлөлийн талаарх хууль бус үйлдлүүдийг мэдсэн байна.
Иргэд байрандаа орохын тулд гурван талт гэрээ байгуулах үед анх яригдаж байсан м.кв-аас 20-30 м.кв хасаж гэрээ хийж байгаад гомдолтой байгаагаа хэлж байгаа юм.
ИРГЭН1: Анх 2014 онд манай хороонд дахин төлөлвлөт хийхээр “Цагаан хуаран констракшн” ХХК компани ирж иргэдийг айлган сүрдүүлж, дарамталж байсан. Бид өөрсдийн эрх ашгийг хамгаалахын тулд тус компаниас татгалзаж өөрсдөө нөхөрлөл байгуулсан. Нөхөрлөлийн зорилгл өрх бүрийн эрхийг хамгаалах байсан. Гэтэл Б.Нямжав гэх хүн бидний мэдээлэлгүй байдлыг ашиглаж өөрийн эрх ашгийн төлөө хууль бус үйлдлүүд хийж биднийг байрандаа орох ажлыг гацааж байгаад гомдолтой байна” гэв.
ИРГЭН2: Миний хувьд Газрын эзэн Баянзүрх нөхөрлөлийг байгуулахад анхны төлөөлөгчдийн нэг. Хүмүүс төдийлөн цаг заваа зарцуулж чадахгүй байсан үед Б.Нямжав гэх хуульч эмэгтэй би ажилд нь оролцъё гээд ирсэн. Хуулийн мэдлэгтэй, залуу хүн гээд бид олзуурхан бичиг баримт, хуулийн талын асуудлуудыг хариуцуулсан.
Гэтэл биднийг мэдээгүй байхад барилгын ажил эхэлж энэ хавийн айлууд нүүгээд, зарим нь амьдрах нөхцөлгүй болж аргагүйн эрхэнд нүүсэн. Бид нягталж шалгаж үзтэл Б.Нямжав гэх хүн ББН- ЗБН болгон өөрчилж өөрөө 100 хувь эрх мэдэлтэй болсон байсан. Одоо энэ хэсэгт байгаа 160 айлын газар тэр хүний мэдэлд орж мөн тэр хүний үйлдлээс болж барилга маань ч улсын комисс хүлээж авах эсэх нь эргэлзээтэй болж байна.
Б.Нямжав нь Иргэдийн мэдээлэлгүй байдлыг ашиглан хувийн эрх ашгийн төлөө хууль бус бичиг баримт үйлдэн улсын бүртгэлийн газарт өгч шийдвэр гаргуулсан. НЗДТГ-т мөн худал мэдээлэл өгч барилгын үйл явцад саад учруулж байгаа юм. Төрийн байгууллагын энэ мэт хайхрамжгүй, нягталж шалгалгүй шийдвэр гаргасан үйлдлээс үүдэж олон зуун хүний эрх ноцтойгоор зөрчигдөж дахин төлөвлөлтийн байрандаа орох эсэх нь эргэлзээтэй болж байгаа юм. Иргэдийн зүгээс уг асуудлыг хууль ёсны дагуу шийдүүлэхийг хүсэж байгаа юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
213.87.150.126
Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт - - - www.Top24.pw
Хариулах202.21.108.12
xaxa
Хариулах