Х.Нямбаатар: Хэрэгт шалгагдаж байхдаа гадаад руу ОРГОН ЗАЙЛСАН этгээдүүдийн ДАНСЫГ ХААНА

С.Гандэлгэр
2023/03/22

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг ХЗДХ-ын сайд Х.Нямбаатар танилцууллаа. Тэрбээр энэ үеэр "шувуу ажиллагааны талаар мэдээлэл өгөв.  

Х.Нямбаатар: "Авлигатай тэмцэх ажлыг эрчимжүүлэх "ШУВУУ" ажиллагааны хүрээнд гадаад улс руу оргон зайлсан хүмүүсийн хувийн гадаад дансыг хааж, царцаах чиглэлээр хамтран ажиллах үүрэг даалгавар өгсөн. Мөрдөгчийн саналыг үндэслэж, прокурорын байгууллагатай хамтарч, банк санхүүгийн байгууллагад тогтоолыг үндэслэж хийхээр төлөвлөсөн. 

АТГ-т шалгагдаж байгаад мөрдөн байцаалтын явцад оргон зайлсан, мөрдөн байцаалтын үйл ажиллагааг тасалдуулж байгаа хүмүүсийн тоо 18 болсон. Бусад мөрдөх байгууллагад шалгагдаж байгаа гээд нийлээд 100 гаруй хүнийг эрж хайх, нутагтаа авч ирэх мөрдөн шалгах ажлыг эрчимжүүлэх үүрэг чиглэлийг Ерөнхий сайд өгсөн." гэлээ.




Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 213.87.150.126
    2023/03/23

    Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт - - - www.Top24.pw

    Хариулах
  • 150.129.143.168
    2023/03/22

    Мөнгөө тат үгүй бол дансийг чинь хаалаа гээд л бндаа

    Хариулах