ЦЕГ: 93 дугаар цэцэрлэгийн багш хоёр настай хүүхдээ зодсон хэргийг шалгаж байна

Х.Есү
2023/03/22

Манай сайтын редакцид "хоёр настай хүүхдийг маань цэцэрлэгийн багш нь зодчихсон байна" гэх мэдээллийг нэгэн иргэн ирүүлсэн юм. 

Тухайн охины ээж бидэнтэй холбогдон дараах мэдээллийг өглөө. 

н.Номин: "2023оны 3 сарын 20 буюу 1 дэх өдрийн орой охиноо цэцэрлэгээс авдаг эгчийнх нь гэрээс очиж авахад дух нь хөхөрчихсөн байсан. 

Багш руу нь залган асуутал анги дээрээ тоглож байхад нь хүүхэд ийм болгочихлоо гэсэн хариу тайлбар өгсөн.  Өглөө очиж камер шүүж үзтэл бурхан минь охиныг минь цэцэрлэгийн хаалганаас авхуулан чирж газар унах үед нь гараас дээш татан савчиж агаарт өргөн чирж ариун цэврийн өрөө рүү авч орон 5 минут орчим байлгаж байгаа дүр зураг харагдлаа. 

Энэ хооронд юу болж байгаа нь ойлгомжтой байсан ба багш хүүхдийг камерын бичлэг хийгдэдгүй газар оруулан хүчирхийлэл үйлддэг нь ил тод. Угаасаа камерын бичлэг дээр багшаас өөр хүн хүүхдэд маань хүрээгүй нь тод бөгөөд томруун харагдана. 

Өмнө нь хүүхдийн маань хамранд шүр чихэж явуулах мөн хүүхэд хүндээр бие засах үед арчиж өгөөгүйгээс үүдэн хүүхдийн эмзэг газрууд өтгөндөө түлэгдэн үнэр орох, чих рүү нь цохисноос үйлдэлтэй цус хуралт гэх мэт асуудлууд бишгүй гарч байсан. 

Хоёр багш ангидаа орилж хүүхдүүдтэй зүй бус харьцаж байгаа мэргэжлийн сурган хүмүүжүүлэх арга барил эзэмшсэн хүмүүс яавч биш. 93-r tsetserleg khukhed-khugjil юу хийдэг юм бэ? Энэ болзошгүй эрсдэлийг бид тооцоолоод удаа дараа гомдол гаргаад байхад эцсийн үр дүндээ хүүхэд минь бие болоод сэтгэлийн гэмтэлтэй болоод үлдлээ" гэсэн юм. 

Харин бид энэ талаар цагдаагийн байгууллагаас тодруулахад "93 дугаар цэцэрлэгийн багш хоёр настай хүүхэд зодсон асуудлыг шалгаж байна" гэх хариу мэдээллийг өглөө.

Энэ талаар цагдаагийн байгууллагаас тодруулахад

"2023.03.21- ний өдөр миний охины цэцэрлэгийн багш зодож гэмтэл учруулсан байна гэх дуудлага, мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн.

Дуудлага, мэдээллийн дагуу БГДЦГ-ын 2 дугаар хэлтсээс шалгалтын ажиллагаа явуулж байгаа бөгөөд охины гэмтэлд гэмтлийн зэрэг тодорхойлуулахаар шинжээч эмч томилуулсан. Гэмтлийн зэргээс шалтгаалан эрүүгийн хэрэг эсвэл зөрчлийн хэрэг нээх асуудал яригдана. Хэрэв гэмтлийн зэрэг гарвал эрүүгийн хэрэг нээж, шалгаж, прокурорт саналаа танилцуулна." гэлээ. 




Сэтгэгдэл (7)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 59.153.115.234
    Өчигдөр

    Tng golognuud hvvhed hairlaj cadku vnn mal nownuud ym da

    Хариулах
  • 64.119.29.144
    Өчигдөр

    харваас хайр хүрээд л баймаар ийм жоохон амьтдыг яаж зодож чадаж байнаааааа ......яасан ч муухай болчихоов дээ

    Хариулах
  • 103.161.242.135
    Өчигдөр

    Юу гэж хамар луу нь шүр чихээд сууж байхав дээ хүүхдүүд чих хамар луугаа элдэв юм хийчих гээд байдаг урд нь хамар луу нь шүр чихээд явуулж байсан ч гэх шиг арай муухай хэлэх юмаа багшаа өмөөрмөөр байна

    Хариулах
  • 202.179.24.67
    Өчигдөр

    80- 90 оны хүүхдүүд цэцэрлэгээс орой ирэхдээ иймэрхүү болоод ирдэг байсан . Бас нэг багш хэрэгтэн болох бий дээ. Хүүхэд хөдөлгөөнтэй шүү дээ

    Хариулах
  • 213.87.150.126
    2023/03/23

    Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт - - - www.Top24.pw

    Хариулах
  • 202.179.21.229
    2023/03/22

    за тэгээд хууль цагдаад танилтай юмуу харргислагч этгээд мөнгөтэй л бол уснаас хуурай гарнаа Харж л байгаарай

    Хариулах
  • 202.179.21.229
    2023/03/22

    яаж ийм цэвдэг сэтгэлтэй хүмүүсийг хүүхэдтэй ажиллуулдаг юм бэ.Охины ээж удаа дараа гомдол гаргасныг яагаад тоодоггүй юм.Бодвол мөнгөгүй нэгэн бх даа хөөрхий

    Хариулах