Цасан шуурганд хоёр малчин амиа алджээ

Өчигдөр 10 цаг 33 минут

Цочир хүйтэрч, цасан шуургатай өдрүүдэд  54-61 настай хоёр малчин амиа алджээ. 

Тодруулбал, Дорнод аймгийн Баян-Уул сумын Урт багийн харьяат малчин Г-нь гуравдугаар сарын 21-ний өдрийн 17:00 цагт явганаар малаа хариулж яваад сураггүй алга болжээ. Дуудлага мэдээллийн дагуу аймгийн онцгой байдлын алба хаагчид, Хилийн цэргийн 0275 дугаар ангийн алба хаагчид, Баян-Уул сумын мэргэжлийн ангийнхан, орон нутгийн иргэд, ар гэрийнхэн гуравдугаар сарын 22-ны өдрийн 07:25 цагаас малчин Г /54 настай, эрэгтэй/-ийг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, мөн өдрийн 16:40 цагт гэрээс нь урд зүгт 4 км-ын зайтай тус сумын Урт багийн “Дарьхантын гол” гэдэг газраас тухайн малчны цогцсыг олж, ар гэрийнхэнд нь шилжүүлэн өгсөн байна.

Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат малчин Г /61 настай, эрэгтэй/ нь гуравдугаар сарын 21-ний өдрийн 17:00 цагийн орчим мотоциклтой малаа хариулж яваад сураггүй болсон тул тус сумын мэргэжлийн ангиас эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, гуравдугаар сарын 22-ны өдрийн 10:21 цагт тухайн малчны цогцсыг олсон байна.



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 213.87.135.82
    Өчигдөр

    Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт - - - www.Top24.pw

    Хариулах