Б.Азжаргал: Галыг дотогш алдаагүй бөгөөд хүн бэртэж гэмтсэн тохиолдол гараагүй

С.Гандэлгэр
13 цаг 20 минутын өмнө

Өчигдөр /2023.03.24/ орой Дархан-Уул аймгийн Дархан-Өргөө кино театрын барилгад гал гарч аймгийн ОБГ-ын Гал түймэр унтраах, аврах 22 болон 54 дүгээр ангийн алба хаагчид шуурхай ажиллан унтраалаа. 

Энэ талаар Дархан-Уул аймгийн засаг дарга Б.Азжаргал,

"Дуудлага хүлээн авсанаас хойш 30 орчим минутын дотор галыг бүрэн унтрааж аюулгүй болгосон ОБГ-ын болон хамгаалалтанд ажилласан ЦГ-ийн албан хаагчиддаа талархал илэрхийлье. Шуурхай ажилласан ажлын үр дүнд галын аюулыг дотогш алдаагүй бөгөөд ямар нэгэн хүн бэртэж гэмтсэн тохиолдол гараагүй болно. Маргаашнаас тус төвийн кинотеатр болон бусад үйлчилгээ хэвийн ажиллах боломжтой. Барилгын шатсан дээд талын 4 давхар нь ашиглалтанд ороогүй тул хохирол харьцангуй бага байх боломжтой.Оскар төвийн залуучууддаа болсон үйл явдалд харамсаж буйгаа илэрхийлье. Үйл ажиллагаагаа хэвийн явуулах тал дээр орон нутгийн зүгээс бүрэн дэмжиж ажиллахаа илэрхийлье. Бүү шантраарай залуучууд минь." гэлээ.




Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 213.87.152.223
    2023/03/25

    Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт - - - www.Top24.pw

    Хариулах