НОЦТОЙ: Хятад иргэд зэвсэгт этгээдүүдийг хөлслөн уурхай “ДЭЭРЭМДСЭН” хэргийн ард УИХ-ын гишүүн Ж.Батсуурь байжээ

2023/03/24

Хятад иргэд рецидив гэмт хэрэгтнүүдийг хөлслөн Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд орших “Андын илч” компанийн уурхайг дээрэмдэж авсан хэрэг гарсан талаар өчигдөр сошиалд зарим мэдээлэл хөврөв. Тэгвэл энэ хэргийг тус аймгаас нэр дэвшин сонгогдсон УИХ-ын гишүүн Ж.Батсуурь, аймгийн ИТХ-тай хамтран зохион байгуулсан хийгээд энэ хэргээс болж тус уурхайд хөрөнгө оруулсан Монголын компаниуд олон тэрбум төгрөгөөрөө хохирсон НОЦТОЙ мэдээллийг бэлтгэн хүргэж байна.

“Андын илч” ХХК-ийн уурхайн хувь эзэмшигчдийн хооронд гарсан маргаан буюу зэвсэглэсэн дээрмийн учир  

Хэргийн учгийг хөвөхийн өмнө уншигчдад тодорхой ойлголт өгөхийн тулд товч мэдээлэх нь зүйтэй болов уу. Уг дуулиант хэрэг болсон “Андын илч” ХХК нь Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын нутагт орших Баянцогтын уурхайд нүүрс олборлолт, худалдааны үйл ажиллагаа явуулдаг. Тус компанийн 51 хувийг БНХАУ-ын “Жинжөү Бай Хуй” ХХК, 49 хувийг орон нутаг буюу Сүхбаатар аймгийн ИТХ эзэмшдэг байна.

Компанийн тухай хуульд 51 хувь буюу хяналтын багцыг эзэмшигч нь гүйцэтгэх удирдлагыг томилдог, гүйцэтгэх удирдлага уурхайг өдөр тутмын удирдлагаар хангаж, үйл ажиллагааг нь доголдолгүй хэвийн явуулах үүрэгтэй. Энэ дагуу 51 хувь эзэмшигч “Жиньжөү Бай Хуй” ХХК-ийн ерөнхий захирал Мэнг Фаншингийн гарын үсэгтэй 2021 оны 97 дугаар тушаалаар О.Энхбаяр, өвөрмонгол эмэгтэй Туяа нарыг “Андын илч” ХХК-ийн ТУЗ-ын гишүүнээр, мөн өдрийн 98 дугаар тушаалаар Туяад “Андын илч” ХХК-ийн хувьцаа эзэмшигчид хооронд гэрээ байгуулах, дүрэмд төлөөлөн гарын үсэг зурах эрхийг олгожээ.

Улмаар “Андын илч” ХХК-ийн ТУЗ 2021 оны наймдугаар сарын 23-нд хуралдаж, 01 дүгээр шийдвэрээр 51 хувийн төлөөлөл Туяаг гүйцэтгэх захирлаар, 49 хувийн төлөөлөл Ж.Цээсүрэнг ТУЗ-ын даргаар томилсон байдаг.

Туяа ажлаа аваад компанийн хэвийн үйл ажиллагааг хангах зорилтын хүрээнд Монголын нэр бүхий компани, хувь хүмүүсээс олон тэрбум төгрөгийн хөрөнгө татсан байна. Ингээд үйл ажиллагаа хэвийн явж байтал 49 хувийн төлөөлөл болох ТУЗ-ын дарга Ж.Цээсүрэн 51 хувь эзэмшигч “Жинжөү Бай Хуй” ХХК-ийн захирал Мэнг Фаншинг 2022 оны аравдугаар сарын 03-ны өдөр “Андын илч” ХХК-ийн ТУЗ-д Э.Лутбаяр, БНХАУ-ын иргэн Жан Чуан нарыг томилох” шийдвэрийг гаргасан мэтээр хуурамч бичиг баримт үйлдэж, улмаар долоо хонгийн дараа (2022.X.10) уг хуурамч бичгээ үндэслэн хурал зарлаад О.Энхбаяр, Туяа нарыг ТУЗ-ын гишүүнээс, Туяаг гүйцэтгэх захирлын албан тушаалаас чөлөөлсөн аж. Мөн тэр даруй Жан Чуаныг компанийн гүйцэтгэх захирлаар томилжээ.

Ингэхдээ хурал зарласан тухайгаа ТУЗ-ын гишүүн, гүйцэтгэх захирал Туяад мэдэгдээгүй байна. Өөрөөр хэлбэл, гүйцэтгэх захирал Туяаг өөрт нь мэдэгдэлгүй чөлөөлж, Компанийн тухай хуулийг ноцтой зөрчжээ. Ж.Цээсүрэн бол Сүхбаатар аймгийн ИТХ-ын тэргүүлэгч, энэ утгаараа “Андын илч” ХХК-ийн ТУЗ-д суудаг нэгэн. Тэрбээр хуурамч бичиг баримтад үндэслэсэн, хууль бус шийдвэр гаргасныхаа дараа Аймгийн ИТХ-аас “Компанийн бичиг баримт тамга тэмдгийг нэн даруй Жан Чуанд хүлээлгэж өг” гэсэн утгатай албан бичгийг Ву Шиад удаа дараа хүргүүлэн дарамтлуулсан байдаг.   

Өөрөө ч мэдээгүй байтал хууль бусаар ажлаасаа чөлөөлөгдсөн учраас Туяа уг шаардлагыг биелүүлсэнгүй. “ТУЗ-ын дарга Ж.Цээсүрэн Мэнг Фаншингийн гарын үсэгтэй “Жиньжөү Бай Хуй” ХХК-ийн Э.Лутбаяр, Жан Чуан нарыг ТУЗ-д томилуулах бичгийг хуурамчаар үйлдсэн тул хурал, хурлын шийдвэр хууль бус” гэсэн үндэслэлээр Монгол Улсын хуулийн байгууллагад гомдол гаргасан нь зүй ёсны хэрэг байв.

Гэтэл энэ гомдол Иргэний шүүх, цагдаагийн байгууллагаар шалгагдаж байх хооронд Ж.Цээсүрэн, Жан Чуан нар УБЕГ-ын Хуулийн этгээдийн бүртгэлийн газраас шинээр гэрчилгээ, тамга хийлгүүлж авчээ. Улмаар зэвсэглэсэн этгээдүүдийг хөлсөлж, энэ сарын 12-ны өдөр уурхай руу дайран удирдлага, ажичдыг нь айлгаж сүрдүүлж хөөж явуулаад булааж авсан нь тэр аж. Энэ үедээ уурхайд туслан гүйцэтгэгчээр ажилладаг “Марио план” ХХК-ийн тоног төхөөрөмжийг эвдэж сүйтгэсэн төдийгүй эд ангийг тоносон байна.

Ж.Цээсүрэнтэй нийлж уурхай дээрэмдсэн Жан Чуан УИХ-ын гишүүн Ж.Батсуурьтай холбоотойг нотлох баримт

Гэнэт гарч ирэн, хэвийн үйл ажиллагаа явуулж байсан компанийн удирдлагыг ТУЗ-ын дарга Ж.Цээсүрэнтэй хуйвалдан булааж авсан Жан Чуан гэгч хэн бэ. Энэ этгээд хэн болохыг хохирогч тал мэдэхгүй. Гэсэн ч асар их мөнгөтэй орж ирэн, Сүхбаатар аймгийн ИТХ, тэргүүлэгч Ж.Цээсүрэн нарыг өөрийн талд үйлчлүүлсэн нь Монголын тал буюу ИТХ-тай нягт холбоотойг нь харуулдаг.

Тэрбээр анх Хятадаас Монгол Улсад орж ирэн, “Андын илч” ХХК-ийн ТУЗ-ын гишүүд, Сүхбаатар аймгийн ИТХ-ынхантай “Дарьганга” зочид буудалд шөнөжин архидсан гэх бөгөөд энэ үедээ “Э.Лутбаярыг ТУЗ-д оруулах” гэх зэрэг, “Жиньжөү Бай Хуй” ХХК-ийн захирал Минг Фаншинг бичсэн мэтээр Ж.Цээсүрэнгийн хуурамчаар үйлдсэн бичгийн агуулгыг урьдчилан ярьж байсан байдаг.

Мөн “Жан 11 сая юань оруулсан”, “Жү 22 саяыг оруулна”, “Форд, 200 авч өгсөн” гэх мэт зүйлс яригджээ. Эндээс харахад, хожим “Андын илч” компанийн удирдлага солигдохтой холбоотой үйл явц чухам тэрхүү “Дарьганга” зочид буудалд болсон уулзалтын үеэр “зурагдсан” болох нь тодорхой байгаа юм. Баттай мэдээлэл учраас хуулийн байгууллага шалгахад хэрэг болно гэж үзээд энд дурьдлаа.

Хамгийн ноцтой нь, уг нууц уулзалтад УИХ-ын гишүүн Ж.Батсуурь оролцсон бөгөөд түүний ирэх сонгуульд хэрэглэх мөнгийг уурхайд шинээр томилогдох удирдлага буюу БНХАУ-ын иргэн Жан нараар босгуулах агуулга яригдсан явдал юм. Тэрбээр уг уулзалтад оролцсон гэдгээ машид нууцалж, зочид буудал руу орж гарсан бичлэгээ устгуулжээ. Гэсэн ч Ж.Батсуурь тэнд байсан, Жан Чуаны түүнд өгсөн бэлгийг орчуулагч Эрдэнэтогтох буудал руу барьж орсон хэмээн бууплын ажилчид болон цуг байсан хүмүүс нь баталдаг. Хуулийнхан жаахан шалгахад л батлагдана. УИХ-ын сонгуульд нэр дэвшигч санхүүжилтээ гаднын улсаас авна гэдэг маш ноцтой бөгөөд Хууль зүйн сайд Х.Нямбаатар энэ мэдээллийг анхааралдаа авч, нарийн шалгана гэж найдаж байна.

Улс төр, бизнесийн бохир тоглоомын золиос болж Монголын компани хохирчээ

Хуурамч бичиг баримтад үндэслэн зохион байгуулсан хууль бус хурлын шийдвэрээр компанийн гүйцэтгэх захирлаас чөлөөлөгдсөн Туяа нь үйл ажиллагаагаа хэвийн явуулахын тулд Монголын нэр бүхий компани, хувь хүмүүсээс олон тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт татсан талаар дээр цухас дурдсан. Тэгвэл хөрөнгө оруулалт ингээд зогсоогүй бөгөөд энэ оны хоёрдугаар сарын 09 хүртэл буюу Ж.Цээсүрэн, Жан Чуан тэргүүтнүүд гэрчилгээ тамга тэмдгийг шинээр гаргуулж авах хүртэл (УБЕГ-ын Хуулийн этгээдийн бүртгэлийн газар хоёрдугаар сарын 10-нд гэрчилгээ, тамга тэмдгийг шинээр олгосон) жил гаруйн хугацаанд Монголын компаниуд, хувь хүмүүстэй хөрөнгө оруулалт, хамтын ажиллагаагаа үргэлжлүүлсээр байсан байдаг. Тэдэн дунд хөрөнгө оруулсан нь ч бий, туслан гүйцэтгэгчээр гэрээ байгуулаад орж ирсэн нь ч бий. Нэг компани л гэхэд эхний удаад 4,8 тэрбум төгрөг, түүнээс хойш ажилчдын цалин, өдөр тутмын үйл ажиллагааны зардалд нэмж 1,2 тэрбум төгрөг нэмж зарцуулсан бөгөөд энэ бүгд нь дансны гүйлгээгээр нотлогддог.

Өөрөөр хэлбэл, Сүхбаатар аймгийн ИТХ, УИХ-ын гишүүн Ж.Батсуурь, БНХАУ-ын иргэн Жан Чуан, Шин Вейдонг, Эрдэнэтогтох нарын хуйвалдааны уршгаар Монголын компани нийт зургаан тэрбум төгрөгөөр хохирчээ. Маргаан эхэлснээс хойш Жан Чуан нь “Танай мөнгийг гаргаад өгчихнө, санаа зоволтгүй” гэдэг байснаа сүүлд уурхайг булааж авснаасаа хойш “Юу ч өгөхгүй” гэдэг болсон ажээ. Тэр ч бүү хэл, уурхайн 51 хувийг эзэмшигч “Жиньжөү Бай Хуй” компанийг ч бүтнээр нь авчихья гэж аархдаг байсан бөгөөд үнэхээр ч “Би бичиг явуулаагүй, залилсан байна” гэж ам шүд алдаад байсан Минг Фаншинг захирал бичиг баримт шинээр гаргуулж авсны дараа “Жиньжөү Бай Хуй” компаниа Жан Чуаны нэр рүү шилжүүлсэн аж. Чухам энэ нь Жанг оодруулж, Монголын компанид оруулсан хөрөнгийг нь гаргаж өгөхгүй гэж даналзах үндэслэл болсон бололтой. Энэ баримт Жан Чуаныг асар их мөнгөтэй төдийгүй 49 хувийг эзэмшигч Монголын талтай нягт холбоотойг илтгэдэг.  Өдгөө тэрбээр Э.Лутбаярын эзэмшлийн СҮА9999 дугаартай “Ланд круйзер 200” маркийн хар бор машин хөлөглөн Улаанбаатар хотын төвөөр сэлгүүцэж яваа. Түүний хамсаатан болох Шин Вейдонг гэгч нь хилийн бүсэд нэвтрэх эрхгүй хэр нь Бичигтийн боомт руу нэвтрэхийг оролдоод хилийн цэргийнхэнд хөөгдөн буцжээ.  

Туяа нь ажлаа авснаас хойш түншилсэн монголчуудтайгаа хамтраад компанийн өнгө төрхийг өөрчилж, ажилчдын тав тухтай ажиллаж амьдрах нөхцлийг бүрдүүлэн бүгд урам зоригтой ажиллаж байсан байдаг. Балгас шахуу байсан ажилчдын байрыг засаж, халуун устай болгож, гаднаа нүхэн жорлонтой байсныг дотроо “00”-той болгож, Монгол Улсаас тавьдаг стандартуудыг бүгдийг нь ханган өөриймсөг ажиллаж байсанд уурхайн ажилчид ам сайтай байдаг.

Монголын компани, хувь хүмүүс монголчуудынхаа төлөө ингэж сэтгэл гаргаж ажиллаж байхад 49 хувийг эзэмшигч Сүхбаатар аймгийн ИТХ мөнгөтэй хятадуудыг хаа нэгтэйгээс олж ирэн, нийлж дээрэмдэж, монголчууд хохирчихоод байхад таг дуугүй байгаа нь харамсалтай. Аймгийн ИТХ бол орон нутгийн өөрөө удирдах байгууллага. Монголын төр гэсэн үг. Гэтэл хятадуудтай үгсэн хуйвалдаж Монголынхоо компанийг олон тэрбум төгрөгөөр хохироож байна гэдэг Сүхбаатар аймгийн удирдлагууд Монголын төр, хууль журмыг үл тоож, уландаа гишгэдгийг харуулж байна. Монгол холбооны улс биш, нэгдмэл улс. Гэтэл Сүхбаатар аймгийг өөрийн вант улс болгон хувиргаж, буй аймгийн ИТХ, тус аймгаас УИХ-д сонгогдсон гишүүн Ж.Батсуурь нарын дураараа үйлдлийг Монголын төр таслан зогсооно гэдэгт итгэлтэй байна. Энэхүү нийтлэлд дурдагдсан бүх фактууд бодитой, хуйвалдагч этгээдүүдийн ярианы бичлэг зэрэг баримтууд байгаа бөгөөд хохирогч талаас хуулийн байгууллагад гарган өгч хамтарч ажиллахаа илэрхийлж байгааг гэдгийг эцэст нь тэмдэглэе. 



Сэтгэгдэл (18)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 183.177.99.230
    2023/03/27

    Төр шургалсан урвагч хулгайч нар чинь эх нутгаа зараад идээд дууслаа ХЗДХС нь бид нэгэнт уул уурхайгаа ажилалуулж чадахгүй гээс хойш тэр Шар толгойтонгуудад буюу Канад Австриал Америкчуудад өгчих хий гээд байсан биз дээ магадгүй Оюутолгой Таван толгой гэх уурхайнуудыг Шар толгойтнуудад найр тавиад туучихсан юм биш үү айн нэг тийм хардалт төрлөө шүү

    Хариулах
  • 183.177.99.230
    2023/03/27

    Эрхэм ноён УИХ дарга Занданшатар индэр дээрээс Монголчууд бид өрөө төлж чадахгүй бол 2030 онд эх газар нутгаасаа хөөгдөхөд бэлэн байгаарай гэж хэлж байсан нэг тийм утгатай мэдээж тойруулж хэлсэн хэрэг Монголчууд бид 36,8 тэрбум ам доллар төлж чадахгүй бол эх газар нутгаа өрнийхөө барьцаанд өгөх нь хөөрхий Монголчууд бид удахгүй цагаачид болох нь цаг хугацааны асуудал болж байна даа Энэ Монголын төрд шургалсан луйварчин хулгайч нар чинь эх нутгаа хэдэн халтар доллароос өгөхөөс сийхгүй гарууд гэдэг нь батлагдлаа шүү дээ Саяхан шиг л гэтэл олон жил өнгөрч байна Газарыг хүн бүхэнд үнэ төлбөргүй олгоно гээд хуулиндаа зоочихсон чинь мань аваргууд эх нутаг дэвсгэрээ аль үрчил шимтэй баялагтай орд газруудаа гадныханд найр тавиад өгчихсөн болохоор өнөөдөр гадныхан манай нутагт өөрийн юм шиг дураараа дургиж байна ш дээ ЖБ Экс Ерөнхийлөгч нар тэдний хүүхэд ахмаарал бүхий этгээдүүд нь Монгол улсын аль ашигт малтмалтай орд газаруудыг гадныханд зарж үгүй хийж байгаа ард иргэд нь харсаар байж бүр нүдэнд дээр нь зарж борлуулж байх жишээний Энэ газрын тухайн хуулийн нэн даруй өөрчилөлт оруулахгүй бол бид Ноён Занданшатарын хэлдгээр өөрийн өсөн төрсөн эх нутгаасаа хөөгдөх болох нээ Нийт Монголын ард түмэн одоо баярлаж дууссан бол Монголын ард түмээ одоо биш бол дараа гэж үгүй шүү хашгирсан хойно ниргэв гэж болж байна даа хөөрхий Монголчуудаа сэрээч дээ

    Хариулах
  • 43.242.242.68
    2023/03/27

    Сүхбаатар аймгийн сонгогчид хохино. Ийм новш сонгож л байдаг.

    Хариулах
  • 43.242.242.68
    2023/03/27

    яг тийм л байгаа. хогийн амьтан шдэ.

    Хариулах
  • 192.82.67.198
    2023/03/27

    Энэ одоо юу гээч болоод байнаа. Энэ улсын төрд чинь хулгайч,луйварчид чинь цуглачихсан юмуу?

    Хариулах
  • 43.228.129.134
    34 минутын өмнө

    улс аваачээээээ

    Хариулах
  • 66.181.178.217
    Өчигдөр

    Энэ Батсуурь ямар аймаар хүн бэ?! Яачихсан тархи толгойтой, ямар гээчийн хүмүүжил, ёс зүйтэй хүнийг УИХ-д сонгочихвоо???

    Хариулах
  • 66.181.182.170
    Өчигдөр

    АК 47 БАРЬСАН ТЕРОРИСТУУД, ХУЖАА НАР НИЙЛЦЭН ДЭЭРЭМ ТОНУУЛ ХИЙЖ БНАА ГЭДЭГ ЭНЭ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ,ЕРӨНХИЙ САЙД НАР ЯМАР" ГӨЛӨГ" БНА АА.

    Хариулах
  • 192.82.89.162
    Өчигдөр

    батсуурь гээчийн толгойг тасдвал ямар вэ? саналаа өгнө үү?

    Хариулах
  • 64.119.23.26
    Өчигдөр

    Хяналтгүй төрийн нүүр царайг далимдуулагчид ингэж л эрх мэдлээрээ түрий барьж харийнхантай нийлж эх орноо цөлмөж бна шүү дээ. Модун Шанью, Түмэн хаанаас эхлээд эх орныхоо сөөм газрыг гадныханд өгөхгүйн төлөө тэмцэл хичнээн зуун жил үргэлжлэв дээ. Эх түүхээ мэдэрч сэтгэхүйгээ эрүүл байлгах нь чухал. Жирийн ажилчин малчнаасаа илүү дээд тушаалтан, мядагтнуудын ёс зүй доройтсныг харуулж бна.

    Хариулах
  • 202.126.89.195
    Өчигдөр

    Энэ гадны хөрөнгө оруулагчдыг хамгаалах бодлого ийм байдалд хүогэнэ шүү.Биднийг хооронд нь яс хаялцуулж хэмлүүлнэ

    Хариулах
  • 66.181.185.68
    Өчигдөр

    Чулуу баялаг газартай холбоотой хятадуудын монгол хамсаатан үхэхээс ч буцахгүй тэднийг хамгаалж хутга зэвсэг "түрийлж халаасалж " явдаг боллоо

    Хариулах
  • 66.181.185.68
    Өчигдөр

    Бүх уурхайн далд эзэн бүгд хятадууд байдаг Эхэлж байна даа Монголчууд мөнгө,уггүй төхөөрөмжүүд хятадуудаас гуйдаг Харин хятадууд үүрдийн сайн түншийн дүр эсгэх боловч хариуд нь газар,болон баялгийн орд олж өгөхийг л хүсдэг Хятадуудад нөөрийн нэр дээр газар авч өгсөн монголчуудыг цаазлах хэрэгтэй

    Хариулах
  • 66.181.181.145
    2023/03/25

    УИХ-д ийм л Гэмт хэрэгтэн Хулгайчууд сууж байгаа ш дээ, Эднийг тэгээд Монголын Шүүх Прокурорууд ямагт хамгаалж өөгшүүлдэг

    Хариулах
  • 213.87.152.223
    2023/03/25

    Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт - - - www.Top24.pw

    Хариулах
  • 150.129.143.217
    2023/03/24

    Энэ гишүүнд хариуцлага ярих хэрэгтэй

    Хариулах
  • 192.82.88.45
    2023/03/24

    Дээрхи сумын ИТХ -ын нөхдүүд гадныхантай үгсэн хуйвалдаж бараг эх орноосоо урвасан үйлдэл гаргаж байгаа юм биш үү? УИХ-ын гишүүн Ж.Батсуурь гуай өнгө мөнгө харж хохирол учруулсан нь тогтоогдвол хуулийн хатуу хариуцлага хүлээлгэх хэрэгтэй. Иймэрхүү юмнуудыг төр рүү бүү оруул.

    Хариулах
    • 66.181.160.93
      2023/03/25

      Mash olon huuliig zorchiesen baina J.Batsuuri Tseesuren nariig ogtsruulj hatuu hariyutslaga tootsoh heregtei iim humuusiig tord dahij gargaj bolohgui