Д.Алтанцэцэг ДАШТ-аас мөнгөн медаль хүртлээ

С.Гандэлгэр
Өчигдөр 21 цаг 52 минут

Монголын найман эмэгтэй боксчин Энэтхэгийн Шинэ Дели хотод 12 дахь удаагийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд дэлхийн шилдгүүдтэй нударга зөрүүлж 48 кг-ын жинд 2021, 2022 оны Азийн АШТ-ий хүрэл медаль, улсын 6 удаагийн аварга, үндэсний шигшээ баг, “Аврагч” спорт хорооны тамирчин ОУХМ Лутсайханы Алтанцэцэг мөнгөн медаль хүртэв. Тав дахь оролдлогоороо Монголын эмэгтэй боксчдоос анх удаа дэлхийд финалдаж үзүүрлэсэн түүний хувьд Шинэ Делигийн“KD Jadhav” спорт цогцолборт нийт 5 тулаан хийлээ.

Дорнод нутгийн 27 настай бүсгүй Энэтхэгт 1/16-д Францын Беннама Рим, 1/8 шигшээд БНХАУ-ын Ху Меи, шөвгийн наймд Узбекистаны Фарзона Фозилова, хагас шигшээд Ясмин Моуттаке нарыг 5:0-ээр тус тус ялсан. Тэгвэл өнөөдөр алтан медалийн төлөөх тулаанд эзэн орны Ниту Гангаст 0:5-аар ялагдлаа.
Шинэ Делигийн ринг Монголын эмэгтэй боксчдод тун ээлтэй гэдгийг харуулж түүхэн 3 медалиа бүгдийг нь эндээс хүртсэн. 2018 онд гавьяат тамирчин М.Нандинцэцэг 54 кг-д хүрэл, таван жилийн дараа ОУХМ Л.Алтанцэцэг 48 кг-д мөнгө, ОУХМ М.Энхжаргал 54 кг-д хүрэл медалиар энгэрээ мялаав.

Эх сурвалж: MGL Sports



Сэтгэгдэл (3)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.178.217
    Өчигдөр

    баяр хүргэе. Тэгэхдээ ийм өндөр охин 48кг-д хэцүү байхаа, ядаж 54кг-д болгох хэрэгтэй юм шиг санагдлаа. Тэгвэл өрсөлдөгчөө нам унагах байхаа

    Хариулах
  • 213.87.89.116
    Өчигдөр

    Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт - - - www.Top24.pw

    Хариулах
  • 66.181.161.61
    Өчигдөр

    bayar khurgey mundag bainaa

    Хариулах