Жоншны нөөц бүхий газрыг өөрсдийн мэдэлд авах зорилгоор уурхай руу нэвтэрч, сүрдүүлжээ


Хэнтий аймагт үйл ажиллагаа явуулдаг жоншны нөөц бүхий газарт 4 этгээд бүлэглэн нэвтэрч, газрыг өөрсдийн мэдэлд авах зорилгоор бусдыг айлган сүрдүүлжээ.

Тодруулбал, өмнө нь удаа дараа ял эдэлж байсан Э, Б, Б, Б нар нь үгсэн тохиролцож Хэнтий аймгийн Батноров сум Улаан-Өндөр гэх газарт үйл ажиллагаа явуулдаг жоншны нөөц бүхий газрыг өөрсдийн мэдэлд авах зорилгоор ”Бичигт Ногоон тал” нөхөрлөлийн дарга ажилтай Б.М-ыг айлган сүрдүүлж заналхийлжээ. Тэдний эл үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэг бүртгэлтийн нээн мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа аж. Мөн тухайн этгээдүүдийг яллагдагчаар татах саналтай Нийслэлийн прокурорын газарт шилжүүлсэн байна.



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 213.87.139.162
    2023/03/29

    Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт - - - www.Top24.pw

    Хариулах