Б.Бат-Эрдэнэ: 428 үхсэн зээрийг хууль бусаар булах гэж байсныг зогсоосон. Үхлийн шалтгааныг тодруулахаар ажиллаж байна


Дорнод аймгийн Мэнэнгийн талд Петрочайна Дачинтамсаг ХХК-ийн талбайгаас олон тооны зээрийн сэг зэм олдсон асуудлаар БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнээс тодрууллаа.

Тэрбээр "Петросайна Дачинтамсаг ХХК-ийн талбайгаас олон тооны үхсэн зээрийн сэг зэм олдсон асуудал дээр ажлын хэсэг гарсан. Ажлын хэсгийн дүгнэлт гараагүй байна. Таван үхсэн зээрийг аймаг руу шинжилгээнд явуулсан. Урьдчилсан байдлаар янзага 286, шаргачин 107, ооно 35 нийтдээ 428 зээр хорогдсон гэдэг нь тогтоогдсон. Шүүх шижилгээний алба, Мал эмнэлэгийн зүгээс үхлийн шалтгаан нөхцлийг тодорхойлохоор Улаанбаатар хот руу нарийн шинжилгээнд хоёр зээрийг явуулсан байна. 

Тухайн сэг зэмийг устгахдаа байгаль орчны хяналтын байцаагчид заавал мэдэгдэх ёстой байсан. Мал эмнэлэг болон зооноз газар дээр нь ажиллаж  цаашлаад дээд байгууллагуудад мэдэгдэж булшлах хуультай. Тэр процессыг компани огт хийлгүйгээр булах гэж байсныг иргэд мэдэгдэн БОАЖЯ шуурхай ажиллаж зогсоосон. 

Энэ асуудлыг Засгийн газраас ажлын хэсэг гаран ажиллах чиглэл өгсөн. 




Сэтгэгдэл (7)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 43.228.130.188
    2023/03/29

    428ш гэсэн тоо үнэн болуу эргэлзээтэй тоо байна даа

    Хариулах
  • 202.126.94.27
    2023/03/29

    Эд нар худлаа бүгд хувилдагч нар зээр осгож үхсэн халдврт өвчин хоол тэжээлн дутгдл иим л шиидвр гарган

    Хариулах
  • 122.201.23.226
    2023/03/29

    Үхсэн зээрийн мах идсэн нохой үхсэн байхаар хор идсэн нь тодорхой. Төр хир шудрага хуулийн хүрээнд ажиллахыг ард иргэд харж хүлээж байна

    Хариулах
  • 213.87.139.162
    2023/03/29

    Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт - - - www.Top24.pw

    Хариулах
  • 66.181.160.41
    2023/03/28

    Өнгөрсөн борооны хойно гэгч

    Хариулах
  • 202.126.89.212
    2023/03/28

    Бас үлээдэг сайд шүү шуурхай нь хаана байгаан үхчихсэн хойно нь орилож гэнэ

    Хариулах
  • 202.9.40.216
    2023/03/28

    … зээр хорогдсоныг тогтоосон гэнэ!!! Энэ сайд мөн их ажил хийжээ!!!

    Хариулах