Сүхбаатар дүүргийн Социал демократ монголын эмэгтэйчүүдийн холбооны даргаар Ё.Нямжав сонгогдлоо

2023/03/29

СБД-ийн МАН-ын даргаар УИХ-ын гишүүн, ЦХХХ-ны сайд Н.Учрал өнгөрөгч нэгдүгээр сард томилогдож дүүргийн намын хороондоо багагүй шинэчлэл хийж эхлээд байгаа бөгөөд тус дүүргийн Социал демократ Монголын Эмэгтэйчүүдийн холбооны ээлжит бус хурал өчигдөр буюу 3 дугаар сарын 26-ны өдөр зохион байгуулагдаж даргаар нь Ё.Нямжав 192 төлөөлөгчдөөс 100%  саналаар сонгогдсон байна.

Ё.Нямжав нь сүүлийн жилүүдэд МАН-ын Гадаад харилцааны албаны дарга, Гадаад харилцааны яамны Дипломат байгууллагын үйлчилгээ эрхлэх газрын захирал, Монгол Улсаас БНХАУ-ын Шанхай хотод суугаа Ерөнхий консул зэрэг ажлуудыг хийж байсан бол одоо МАН-ын ЕНБД-ын Гадаад бодлогын зөвлөх / орон тооны бус/ -өөр мөн ажиллаж байна.

Ийнхүү Социал демократ Монголын Эмэгтэйчүүдийн холбоо болон нэрээ өөрчилсөн тус намын эмэгтэйчүүдийн байгууллагыг  УИХ-ийн гишүүн, Боомт хариуцсан сайд Х.Булгантуяаг толгойлдог бөгөөд 80-аад оныхны түүчээ үргэлжилж байгаа бололтой.  




Сэтгэгдэл (3)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.