Д.Амарбаясгалан: "Эрдэнэс Монгол" ХХК-ийн төрөөс хараат байдлыг халахын тулд ТУЗ-ийн бүрэлдэхүүнд өөрчлөлт орууллаа

2023/03/29

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүдийг танилцууллаа. ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан "Эрдэнэс Монгол" ХХК-ийн талаар мэдээлэл хийлээ.

Тэрбээр "2022 оны 10 сарын 30-ны өдрийн Засгийн газрын хуралдаанаар Эрдэнэс Монгол ХХК-ийг нэгдлийн хэлбэрийн үйл ажиллагаа явуулах, өөрийн 21 охин компанийн үйл ажиллагаа, стратеги төлөвлөгөөг нэгдсэн байдлаар гаргадаг болгох шийдвэр гарч байсан. Уг шийдвэр гарахаас өмнө Эрдэнэс Монгол ХХК Гашуунсухайт автозамын 30 орчим тэрбумын хураамжаар цалингаа тавьдаг, урсгал зардлаа шийддэг байсан бол 2023 оноос эхлэн 200-аас дээш тэрбум төгрөгийг татан төвлөрүүлж улс оронд хэрэгтэй байгаа чухал стратегийн төслүүдэд зарцуулах боломжтой болсон.

Эрдэнэс Монгол ХХК-ийг улс төрөөс байнгын хараат байдлыг болиулахаар ТУЗ-ийг бүрдүүлдэг зарчмыг өөрчилсөн байгаа. Өмнө нь ТУЗ-ийн 66 хувийг төрийг төлөөлж ордог байсан бол өнөөдрийн өөрчлөлтөөр 51 хувийг төр төлөөлдөг 49 хувийг мэргэжлийн мэргэшсэн, бизнесийн салбарын төлөөлөл орж ажиллана.

Эрдэнэс Монгол ХХК менежментийн өөрчлөлт хийж 200 гаруй тэрбумыг төвлөрүүлснээр МУ-ын Баялгийн сангийн суурийг тавих үндэс болж байна" гэв.



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 213.87.135.231
    2023/03/30

    Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт - - - www.Top24.pw

    Хариулах