"Андын илч" ХХК-руу зэвсэглэн дайрч, дээрэмдсэн хэргийг цагдаагийн байгууллагаас шалгаж байна


Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын нутаг дэвсгэрт байрлах “Андын илч” ХХК-ний эзэмшлийн гаалийн хяналтын талбайд нүүрс тээврийн үйл ажиллагаа явуулдаг “Майробалан” ХХК-ний ажилчид, жолооч нар руу 2023 оны 02 дугаар сарын 12-ноос 14-ны өдрүүдэд 20 гаруй гэмт этгээдүүд дайрч довтлон, айлган сүрдүүлэн заналхийлсэн” гэх гомдол, мэдээлэл цагдаагийн байгууллагад энэ оны 03 дугаар сарын 24-ний өдөр бүртгэгдсэн бөгөөд цагдаагийн байгууллагаас холбогдох мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.

Дээрх үйлдэлтэй холбогдуулан Ука хочит Л.Алтанхуяг нь урьд өмнө ял шийтгэл эдэлж байсан нэр бүхий 17 иргэдтэй “Андын Илч” ХХК-ний өмнөх захирал О.Энхбаяр болон түүнтэй хамт очсон “Шонхор тас” ХХК-ний ажилчидтай маргаан үүсгэх, уурхайн талбайд байгаа техник, тоног төхөөрөмжийг өмнөх захирал О.Энхбаярт олгуулахгүй байх зорилгоор очиж, зэвсэг, зэвсгийн чанартай эд зүйлс ашиглаж айлган сүрдүүлж, заналхийлсэн гэх асуудлыг цагдаагийн байгууллагаас шалгаж байна. 

Ука хочит Л.Алтанхуяг нь өмнө нь 2009-2021 онд ЭХТА-ийн 147.2 /Бусдын эд хөрөнгийг дээрэмдэх/, 17.2.3.2 /Бусдын эд хөрөнгийг авахаар зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж дээрэмдэх/, 20.4.1 /Галт зэвсэг, галт хэрэгсэл, тэсэрч дэлбэрэх бодис хууль бусаар эзэмших/ зэрэг гэмт хэрэг үйлдэж, ял шийтгэгдэж байсан байна.




Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 213.87.131.79
    2023/03/31

    Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт - - - www.Top24.pw

    Хариулах
  • 139.5.216.63
    2023/03/30

    нөгөө батсуурь гэдэг чинь би утасаар асуусан тийм юм болоогүй гэж байна гээд сүржигнээд байсан .тэр нөхөр их сэжигтэй хүн байнадаа

    Хариулах