ЦЕГ: Хүү 108 төвд хоёр хоноогүй, ямар нэг гэмтэл шарх байгаагүй


Өчигдөр цахим орчинд "Миний амь шигээ хайрладаг хүүг минь 2 хоног 108 гэдэг хүүхэд хамгаалах төвд Баянзүрх дүүргийн 2-р хэлтсийн нэр бүхий хоёр цагдаа зодсон байна" гэх агуулга бүхий мэдээлэл гасран. 

Тэгвэл цагдаагийн ерөнхий газраас:  "Тухайн хүү 108 төвд 2 хоноогүй бөгөөд хүүг хүлээлгэж өгөх үед ямар нэг гэмтэл шарх байгаагүй байна. Дээрх асуудлыг цагдаагийн байгууллагаас шинжээч томилон шалгах ажиллагааг явуулж байна. Хүүгийн аав дахиад нэг хоног хүүхдийг өөр дээрээ авч явсан. Тэр үеийн үйл ажиллагааг шинжээч эмчийн дүгнэлт болон шалгалтаар тогтоогдоно" гэх мэдээллийг өглөө. 

Тухайн иргэний хэлж байгаагаар:  

"Миний амь шигээ хайрладаг хүүг минь 2 хоног 108 гэдэг хүүхэд хамгаалах төвд Баянзүрх дүүргийн 2-р хэлтсийн нэр бүхий хоёр цагдаа зодсон байна.

Би хүүтэйгээ холбоо барихаар 2 хоног хайгаад холбогдож чадаагүй. Аавтайгаа 2 хоног байгаад нь итгэж байсан боловч, аавынх нь утас холбогдоогүй юм.

Гэтэл цагдаа нар аавтай нь маргалдаж, тэр уур бухимдлаа ингэж үр хүүхдэд минь гаргажээ. Миний хүүгийн ярьж байгаагаар “Энэ мууг тийш нь оруулаад үхтэл нь зодно” гэжээ. Цагдаагийн уур хүргэсэн бол нялх үрийг ийм болгож болдог юмуу?

108 төв нь хүүхэд хамгаалдаг газар биш юм уу? Яг л шорон шиг тэнд атаман ах нар байсан. Тэд нар намайг аймар их зодож, би шөнөжин уйлсан” гэнэ. Миний дүү шиг жижигхэн охин байсан гэнэ. Бодвол 1 ойтой байх. 2 өдөр миний хүүхдийг зодож байхад тэр газрын албан хаагч нар яагаад миний хүүг хамгаалсангүй вэ?

Сая уулзсанаас хойш өдөр шөнөгүй толгой, гэдэс өвдөөд гээд байхаар нь шалгааж шалгааж асуухад хүү минь ийм байдалд хүрснээ хэллээ. Мэдсэн даруй Баянзүрх дүүргийн 2 хэлтэс дээр ирлээ. Миний хүү хаана очсон, яасан ийсэн талаар ямар ч мэдээлэлгүй сууж байна. Хүүхэд хамгаалах төвд нь ээжтэйгээ байдаг үрийг минь шорон шиг газар оруулаад 5 настай үрийг минь 2 хоног зоджээ.

Одоо би яах вэ. Хүүхэд хамгаалах газар 108 гэдэг нь миний хүүхдийг зодоод ийм болгожээ. 108 руу нь утасдаж миний хүүг зодсон байна. Ээжийг нь яагаад дуудахгүй ингэж зодож бгаа юм бэ гэхэд “чи цагдаадаа ханд бид нарт хамаагүй” гэж байна.

Баянзүрх дүүргийн цагдаа нь бид нар мэдэхгүй чи тэр 108 руугаа яв гэж хөөх жишээтэй. Би хүүхдийнхээ эрүүл саруул байдлыг , эрүүл саруул ухааныг одоо хэнээс хаанаас нэхэх вэ? Надад туслаад шийддэг газар хүртэл нь шэйрлээд өгнө үү” гэсэн юм. 




Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 213.87.156.17
    2023/04/02

    Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт - - - www.Top24.pw

    Хариулах