​Кюкүшюзан Батбаяр барилга барихыг эсэргүүцсэн иргэдийн лоозонг хутгаар зүсч танхайрчээ

Х.Есү
2023/04/03

Кюкүшюзан Батбаяр бусад руу хутга барьж дайрчээ гэх мэдээлэл цахим орчинд тархсан. Уг мэдээллийн дагуу ЦЕГ-аас тодруулахад дараах мэдээллийг өглөө.

 ЦЕГ: "Энэ оны 04 дүгээр сарын 02-ны өдөр ХУД-19. Грийнхаус хотхоны СӨХ-ийн дарга С.М нь Грийнхаус хотхоны хажууд баригдаж байгаа спорт заалыг кюкүшюзан Батбаяр, Т.Баясгалан нар албан ёсны зөвшөөрөлгүй барилга барьж байна гэж үзэж хотхоны орчим барилга бариулахыг эсэргүүцэж 2х6 метрийн хэмжээтэй "кюкүшюзан Батбаяр, Т.Баясгалан нар Грийн хаус хотхоны байранд нийтийн орон сууцны орчины булан тохой бүрт, Токио тауэр, спорт заал, таун хаус, 14 айлын орон сууц, кюкшюзан сан, гэх 5 барилга бариад бүгдийг нь зарж дуусгасан. 

Одоо грийн хаус хотхоны урдах спорт заал, орон сууцыг нурааж 14 давхар оффисын барилга барих гэнэ. Энэ бага зай талбайд өндөр барилга бариад.... хотхоны 300 гаруй оршин суугчдын эрх ашиг зөрчихдөх болно. ЭНЭ ГЭР БҮЛИЙН 2 ОРЧНЫ БҮХ ГАЗРЫГ ХОВХ СОРЖ, МОЛЖИЖ ДУУСГАСАН Ч ХАНАЖ ЦАДСАНГҮЙ, БИДНИЙ АМЬДРАЛЫГ БУСНИУЛЖ, ОРОН ГЭРЭЭСЭЭ ДАЙЖИХ НӨХЦӨЛ РҮҮ ТУЛГАХЫГ ЗӨВШӨӨРӨХГҮЙ БИД ХОТХОНООСОО ХААШАА Ч ЯВАХГҮЙ??? БИДНИЙ АМЬДРАЛД СААД БОЛОХГҮЙ САВРАА ТАТААРАЙ, БАРИЛГА БАРИХЫГ ЭСЭРГҮҮЦЭЖ БАЙНА. БАРИЛГА БАРИХЫГ ЗОГСООХ ХҮРТЭЛ БИД ТЭМЦЭХ БОЛНО" гэсэн бичиглэлтэй хулдаасан хэвлэлийг иргэн Д.Батбаяр ирж хутгаар хуулж зүсэж авч явж танхайрсан гэж өргөдөл гаргасныг ХУДЦГ-ын нэгдүгээр хэлтсээс шалгаж байна.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна