Х.Тэргэл: "Монгол айлын хүүхдийг 10-р Богд болгохгүй гэж эсэргүүцэж, хятадуудаас өчнөөн мөнгө авдаг эх оронч доо Ц.Хулан

Х.Есү
2023/04/03

Зохиолч Х.Тэргэл олны анхаарлыг татаад байгаа Х Богдын асуудлын талаар өөрийн цахим хуудаснаа ийнхүү бичжээ.

Х.Тэргэл: "ДАШБАЛБАР АХЫН МААНЬ ТЭНГЭРТ ӨРГӨЖ ӨГСӨН ЯРУУ НАЙРАГЧ НАРЫН НЭР ХҮНДИЙГ ГАЗАРТ БҮҮ БУЛШИЛЧИХААСАЙ ДАА Ц.ХУЛАН МИНЬ.

Баян , тэр тусмаа Монгол айлын хүүхдийг 10 р Богд болгохгүй гэж эсэргүүцсэн Хятадын талын бодлогыг хэрэгжүүлэх гэж Хятадуудаас өчнөөн мөнгө төгрөг авч баянаа барьж дийлэхгүй даналзаж, далай ламыг хүртэл тагнаж чагнаж явсан "гайхамшигтай эх оронч " доо Хулан маань.
Хятадуудын гар хөл 10 р богд болоогүйд хорсон зэвүүцэж чарлан суугсад дэндүү өрөвдөлтэй.

Өчнөөн жилийн дараа тэртусмаа ядуу тарчиг айлд бус мөнгөтэй, эрдэмтэй айлаас 10 р Богд тодорсонд би бол хувьдаа маш ихэд баярлаж буй.Монгол хүн яагаад дандаа ядуу ,тарчиг, бусдад нухлагдан дарагдаж байх ёстой гэж.
Хуурамч дипломт хүн Монголын соёл шашны зөвлөх хэмээх өөрт ахадсан өндөр сэнтий зайдлаагүйсэн бол өнөөдөр ийм ичгүүртэй байдалд орж яруу найрагч, жинхэнэ эх оронч Очирбатын Дашбалбарын тэнгэрт өргөж өгсөн яруу найрагч нарын нэр хүндийг газарт авслаад сууж байх байсан уу даа Хулан минь. Буруу болгон бусдынх зөв болгон чинийх байдаггүй юм шүү дээ.
Хазайж хальтирч, иймэрхүү хэрэг төвөгт орооцолдохбий гэсэндээ мөн ч их хэлж бичиж сануулсандаа уг нь бол.

Төвд ,Монгол хоёрын хооронд байгуулсан нууц гэрээг Хятадуудад зарж маш их хэмжээний мөнгө авсан хэргээр тагнуулын байгууллагад шалгагдаж буй юм байна билээ шүү дээ Яруу найрагч Ц.Хулан маань.
Эгэлгүй эх оронч Хулангийн маань шуналын уршгаар Хятадын засгийн газар эх орныг маань " боомилж " буй хэмээн учир мэдэх улс нь шогширч байна билээ дээ.
Хэрэвзээ энэ үнэхээр үнэн бол бурхан минь хаашаа харж үхнээ.

Эх орноосоо уравж, Хятадуудаас баахан мөнгө авчихсан баримт нь хүртэл байгаа болохоор л ингээд сунгаад байгаа гэдгийг учир мэдэх худлаа ярихгүй хүн хэлж байна билээ . Хэрэвзээ үнэхээр тэр нь үнэн бол чиний тарьсан энэ муухай балгийг бусад яруу найрагч нар ч гэсэн үүрнэ дээ, яаж хүний нүүр харна билээ. Бурхан минь хэлж ярьдаг шигээ үнэхээр үнэн байгаасай билээ дээ Хулан минь гэж л залбирая даа. Даанч мөнчиг их шунал ихтэй хүн дээ чи минь .
Эх орон гэж хашгирсан болгон үнэхээр эх оронч байдаг уу ???

Үүнийг цаг хугацаа харуулах буй заа.
Үнэхээр л Хятадуудаас их мөнгө төгрөг аваагүй аваас айх юун , үнэн хэзээд ялгардаг, ялдаг жамтай.
Бичдэг шүлэг шигээ
Зүлгэн дээр гэрээ бариад
Зүгээр л нэг амьдарахсан гэсэн шигээ зүгээр л шүлгээ бичээд өөрт ахадсан бүхэнд шунахгүй явахгүй дээ. Жаргаж суух насан дээрээ ийм муухай хэрэгт орооцолдох хайран нэр хүнд , хайран амьдрал. Юутай харамсам. Энэ орчлонд дутуу юмгүй төрчихөөд шударга бусаар амьдрах ямар хэрэгтэй юм бэ дээ хүмүүс минь.

Жич- Сурсан сургууль, үзсэн эрдэмгүй хүнийг хөөргөж Монголын соёл шашны зөвлөх хэмээх өндөр сэнтийд залаагүйсэн бол ,ядаж Хулан маань намайг өөрийнх нь үнэнийг хэлсэний төлөө надад атаархдаг гэж элийрхийнхээ оронд өөрөө энэ сэнтийд залрахгүй ээ, надаас өөр чадалтай чадвартай хүн суух ёстой суудал байнаа гээд болих ухаантай байсансан бол өнөөдөр ийм байдалд орох боломж бүрдэхгүй л байсан байх даа.

Монголын маань эмгэнэл хуурамч диплом өвөртөлсөн өчнөөн олон хүмүүс өнөөдөр өөрт тохирохгүй өндөр сэнтийд мацаж байгаагаас эхлэлтэй. Тиймээс л би бүү хуурч мэхэлж бай гэж ад үзэгдэн үзэгдэн хэлж ярьсаар буй.Хуурсаар хуурсаар худалч, хумсалсаар хумсалсаар хулгайчдаар дүүрлээ эх орон минь.
Үг бус үйлдэл үнэн худал гэдгийг ялгаж өгдөг болой.

Заа тэгээд хуурамч диплом арын хаалгадаж аваагүй, албан тушаалд зайдлах гээд, алдар нэрэнд дурлан үхэж яваагүй, эх орныхоо нэг ширхэг чулуу , нэг хэрэгтэй баримтыг ч гадны улсад зарж байгаагүй харийн нутагт мөрөөрөө амьдарч яваа Тэргэл намайг сайн үзэн ядацгаа" гэжээ.




Сэтгэгдэл (9)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.21.101.246
    2023/08/04

    МОНГОЛЧУУД МИНЬ ТЭР ХАМБА ИЙМ, ЭНЭ ЛАМ ИЙМ ЭНЭ ШАШИН ИЙМ ГЭЖ АМНЫ ЗОРГООР МУУЛЖ ӨӨРСДИЙН БУЯН ЗАЯА ХУВЬ ТАВИЛАНГ БУЗАРЛАЛГҮЙ АМЬДАРМААР ЮМ БАЙНА ЛЭЭ ШҮҮ, ХЭРЭВ ИЙМ ЗОХИСГҮЙ ҮЙЛДЭЛ ХИЙМЭЭР САНАГДААД БАЙВАЛ ИЗРАЙЛ, АРАБ, ТӨВӨД ЭХЛЭЭД ОРООД ҮЗЧИХ ХЭРЭГТЭЙ, НЭГЭН УХААНТНЫ ХЭЛСЭН ҮГ БИЙ, ЕВРЕЙН ТҮҮХ БОЛ БУРХАН БАЙДГЫН ТОМ ИЛРЭЛ ГЭЖ

    Хариулах
  • 202.21.101.246
    2023/08/04

    ЦААНААСАА Л ТӨРДӨГ БОЛОХООС БИД СОНГОЖ ТӨРҮҮЛДЭГ ЮМ ХОРВООД БАЙДАГГҮЙ, ХАЧИН ГАЙХМААР Ч ЮМ ШИГ, АРАЙ ҮГҮЙ БАЙЛГҮЙ ДЭЭ ГЭЖ БОДОХ, ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ ЧАДАХГҮЙ ЗҮЙЛС БАЙДАГ, ГЭХДЭЭ Л ЯАЖ Ч ЭСЭРГҮҮЦСЭН ДАГАХААС ӨӨР СОНГОЛТ ҮЛДЭЭДЭГГҮЙ ЮМ БАЙДАГ ГЭДЭГТ ӨӨРИЙН БИЕЭР ТУУЛЖ МЭДСЭЭН, БУРХАН ШАШНЫГ АНГИЛАН ЯЛГАЛГҮЙ ХҮНДЛЭН ДЭЭДЭЛДЭГ ХУУЧЧИН ЦАГЫН МОНГОЛЧУУДЫН УХААН БОЛ МАШ ЗӨВ ЗҮЙЛ ЮМ БАЙНА ЛЭЭ, ХҮН ГЭДЭГ АМЬТАН ЗҮГЭЭР Л ХООЛ ИДЭЖ ХУВЦАС ӨМСӨХ ГЭЖ ТӨРСӨН АМЬТАН АДГУУС БИШ ЮМ БҮХЭН АРДАА УЧИРТАЙ ХОЛБОГДОЛТОЙ ЮМ БАЙНА ЛЭЭ

    Хариулах
    • 192.82.69.186
      2023/08/06

      Сонгож төрдөг шүү. 1-р богдыг ард түмнийг удирдахын тулд алтан ургын хүн байлгаж сонгосон. 2-р богдыг баян хүний хүүхэд болгож сонгосон. Гэвч Хятадууд 3-9-р богдыг Төвдөөс сонгосон. Харин 10-р богдыг баяны хүүхэд болгож сонгож байгаа

  • 202.21.101.246
    2023/08/04

    БУРХАН БОЛ БАЙДАГ ЮМ, ЕР Ь БОЛ АНХНЫ БОГД МААНЬ Ч ЧИНГИСИЙН УГСААНЫ БАЯН ЯЗГУУРТНЫ ГЭР БҮЛД Л ТӨРСӨН ХҮН БАЙСАН ШҮҮ ДЭЭ, ЗАНАБАЗАР БОЛ ЧИНГИСИЙН УГСААНЫ ХҮН БАЙСАН, ИЙМ ХУТАГТ ХУВИЛГААД ЧИНЬ ЭНГИЙН ГЭР БҮЛД ТӨРДӨГГҮЙ ЮМ ШИГ БАЙГААМ, БУХРХАН БУДДА Ч ХААНЫ ХҮҮ БАЙСАН

    Хариулах
  • 139.5.216.172
    7 цагийн өмнө

    Эцсийн эцэст бүгд бурханы өмнө очиж нүгэл буянаа дэнслүүлнэ дээ.Тэр үeд яанам бэ.

    Хариулах
  • 207.38.182.8
    16 цагийн өмнө

    Xunii muu uzeh ch Tiim Sain zuil bish shuu!!! Heg l odor ooriin chini tolgoi deer tog geed unaad irne shuu!!!!????

    Хариулах
  • 64.119.26.156
    2023/04/05

    тиймээ үнэхээр оюунлаг гэр бүлээс богд төрсөнд баярлаж байна сайн хүний үр удам монголу улсыг хөгжихөд хэрэгтэй шүү гоминданы намын даргын зээ хүү сонгуульд ялсанд тайван улс даяар баярлаж байгаатай адил оюунлаг ген бол хэзээд л чухал

    Хариулах
  • 213.87.158.223
    2023/04/05

    Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт - - - www.Top24.pw

    Хариулах
  • 103.212.118.128
    2023/04/04

    За тэгээд хятад улс Хуланд мөнгө өгсөн гэдгийг баталчихвал чи ч мундаг тагнуулч эмэгтэй боллоо доо. Дааганаас унаж үхдэггүй даравгараасаа болдог гэсэн үг бий дээ.

    Хариулах