Теди төвд ухаан алдан улмаар амьсгал хураасан иргэн түргэний эмчийг очиход нас барсан байжээ

Х.Есү
2023/04/04

ЦЕГ: ЧД-ийн 5-р хороо “Теди төвийн 2 давхарт хүн ухаан алдаж унаад амьсгалахгүй байна” гэсэн дуудлага, мэдээлэл 04-р сарын 03-ны өдрийн 16.10 минутад цагдаагийн байгууллагад ирсэн.

Дуудлага, мэдээллийн дагуу цагдаагийн байгууллагаас шинжээч эмчийг оролцуулан шалгахад 40 настай эрэгтэй А нь гар утас үзэж байгаад татаж, ухаан алдан унахад худалдагч зүрхэн тус газарт нь тасралтгүй иллэг хийсэн ч НТТТ-ийн 103-ын эмч ирэхэд нас барсан байна. Тухайн үйл явдал болоход 4 худалдагч 1 үйлчлүүлэгч байсан бөгөөд амь хохирогч нь 2020 онд цус харваж группт гарсан, байнгын даралт өндөртэй байсан байна.



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 213.87.158.223
    2023/04/05

    Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт - - - www.Top24.pw

    Хариулах