УИХ-ын гишүүн асан Т.Бадамжунайг Филиппин улсад баривчилсан. Түүнийг Филиппин улсын Сэбу хотын АТМ-аас мөнгө авч байхад нь байршлыг нь тогтоож, баривчилсан байна.
Тэгвэл манай улсын хууль хүчний байгууллагууд "5Ш", "Шувуу" ажиллагааны хүрээнд түүнийг өнөөдөр Сөүл-Улаанбаатар чиглэлийн онгоцоор шилжүүлэн авч ирж байна.
Т.Бадамжунай нь мөнгө угаасан, авлига албан тушаалын хэд хэдэн хэргээр шалгагдаж байх үедээ 2018 оны арванхоёрдугаар сарын эхээр Т.Бадамжунай хил давж зугтсан. Түүнийг “УАЗ-469” буюу бидний ярьдгаар “69”-д суугаад Замын-Үүдийн боомтоор гарсан гэдэг.
Тухайн үедээ түүнийг хил давж зугтсан эсэх талаар маш олон мэдээлэл гарж байсан. Монголын улс төрд хамгийн нөлөөтэй, намынхаа санхүүг зохицуулдаг байсан Т.Бадамжунай зугтаагүй бол хувийн онгоцоороо ч явах боломжтой тэрбээр 69 машинд суун Замын-Үүдийн боомтоор гарч явсан нь хачирхалтай.
Эх орноосоо зугтаад таван жил өнгөрсөн түүний хэргийг шалгахаар "Шувуу" ажиллагааны хүрээнд авч ирлээ.
Ямартай ч 5Ш ажиллагаа хэрэгжиж эхлэн, эх орноо тоносон, хуулийг дэвсэлсэн этгээдүүд хариуцлагаас зугтахад хэцүү болж байх шиг.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
213.87.160.82
Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт - - - www.Top24.pw
Хариулах77.185.169.25
Нүгэл нь нүдээрээ гарах нь энэ дэ. Сайхан монгол орондоо айргаа уугаад махаа идээд хэвтэж байх ёстой байтал хүний нутагт нуугдаж айж чичирч явах ч гэж дэ.
Хариулах