Н.Учрал: Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн дагуу мэдээллээ ирүүлээгүй төрийн байгууллагыг АТГ-аар хянуулна

2023/04/05

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал танилцуулж байна. 

Н.Учрал: "Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн дагуу мэдээллээ ирүүлээгүй төрийн байгууллагыг АТГ-аар хянуулна. 

Хөдөө аж ахуйн сангийн мэдээллийг ирэх долоо хоногт нийтэд ил болгоно. Үүн дээр хууль зөрчсөн эсэх, зориулалтын дагуу ашигласан эсэх гээд олон мэдээлэл ил тод болж шүгэл үлээх нөхцөл бололцоо бүрдэж байна. Гэхдээ хуулийн хүрээнд зөвшөөрөл аваад бизнесийн үйл ажиллагаа явуулж байгаа, татвараа хуулийн дагуу төлж байгаа байгууллагуудын хувьд ямар нэг хуулийн зөрчил байхгүй. Тийм учраас шилэн ажиллагааны үр дүнд илүү статистиктай тоон бодит мэдээллээр асуудалд хандах зорилгыг агуулж байгаа" 

 



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 213.87.160.82
    2023/04/06

    Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт - - - www.Top24.pw

    Хариулах