Д.Амарбаясгалан: Төр хувийн хэвшилтэй өрсөлдөх бус хамтран ажилладаг байх ёстой

2023/04/06

ЗГХЭГ-аас нийт бизнес эрхлэгч нараас санал авах албан бичиг хүргүүлжээ. Энэ талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан:  "Төр нь иргэнээ сонсдог, хувийн хэвшилтэй өрсөлдөх бус хамтран ажилладаг байхын тулд нийт бизнес эрхлэгчдэд тулгарч буй хүндрэл бэрхшээлийн талаар ЗГ-ын Хяналт хэрэгжүүлэх газраас санал, хүсэлт авч эхэллээ.

ЗГ-аас Төрийн зарим чиг үүрэг, ажил үйлчилгээг хувийн хэвшил, мэргэжлийн холбоодоор гүйцэтгүүлэх 340-р тогтоол гаргасан. Мөн төрөөс олгох зөвшөөрлийн тоог цөөлж, олон шат дамжлагыг бууруулах, бизнес эрхлэгчдэд ээлтэй эрх зүйн орчныг бүрдүүлэх чиглэлд тодорхой арга хэмжээ авч ажиллаж байна.

Бизнес эрхлэгчдийнхээ санал, хүсэлтийн дагуу төрөөс хамааралтай алдаа дутагдлыг залруулахад ЗГ-аас шат дараатай арга хэмжээг авсаар байх болно. Тиймээс бизнес эрхлэгч та бүхэн 4-р сарын 10-ны өдөр хүртэл ЗГ-ын Хяналт хэрэгжүүлэх газрын info@ags.gov.mn болон 262046 дугаарын утсаар санал хүсэлтээ өгч хамтран ажиллахыг хүсье." гэжээ. 




Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 213.87.89.87
    2023/04/07

    Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт - - - www.Top24.pw

    Хариулах